Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэргийн алба хаагчдын аюулгүй байдалд тулгарч буй эрсдэл, бууруулах арга зам.



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4862
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : аюулгүй байдал, хүний аюулгүй байдал

Аннотаци

Монгол Улс нь энхийг дэмжих ажиллагаанд олон улсын гэрээний заалтыг дагаж, мөрдөн төвийг сахих байр сууринаас оролцож ирсэн нь олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын байр суурь бэхжих, үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах, Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй байна.
Энхийг дэмжих ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэж байна. Үүнээс үүдэн энхийг дэмжих олон улсын гэрээний заалтыг биелүүлэхэд оролцогч тал болох цэргийн алба хаагчийн эрүүл мэнд, аюулгүй байдал чухал асуудал болоод байна. Иймд энхийг дэмжих ажиллагааны үед цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд учирч болох эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох, цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх, дүгнэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрүүл оршихуйн тухай асуудлыг судлах нь энэ чиглэлийн судалгаанд онол арга зүйн ач холбогдолтой юм.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг тойрсон гадаад, дотоод хүчин зүйлс, мөн алба хаагчийг эрүүл мэндийн шалтгаанаар эх оронд нь эргүүлэн татах үндэслэл, өвчлөлийн төрөл, болон бусад эрсдэлийн хүчин зүйлсийн талаар арга зүйн судалгаа хийж, судалгааны дүн танилцуулах, судалгаанд суурилсан арга зүйн асуудал боловсруулах нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 27
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :