Захын тэнцвэрийн эмгэгүүдээс байршлын хамааралт хөнгөн толгой эргэлт (БХХТЭ), Меньерийн өвчин (МӨ), тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл (ТМҮ) зэрэг гурван эмгэг хамгийн өргөн оношлогддог байна. Энэ нь улс орон бүрд харилцан адилгүй тархалттай бөгөөд 2019 онд ХБНГУ-ын нийт хүн амын
0.46-
0.16%-д тохиолдсон байна.
Зорилго: Байршлын хамааралт хөнгөн толгой эргэлт, Меньерийн өвчин, тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл зэрэг зонхилон тохиолдох захын тэнцвэрийн эмгэгүүдийн эмнэлзүйн ялгаа, эмчилгээний үр дүнг судлан тогтооход оршино.
Арга, аргачлал: Бид судалгаандаа 2018 оны 12 сараас 2021 оны 1 сарын хугацаанд “ЭМЖЖ” ЧХХ сонсгол судлалын эмнэлгийн тэнцвэрийн лабораториор үйлчлүүлсэн захын тэнцвэрийн эмгэгтэй 273 оролцогчийг хамруулсан. Аналитик судалгааны агшингийн болон эмнэлзүйн тохиолдлын судалгааны загварыг ашигласан. 2017 онд Америкийн Чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын академ, 2015 онд Бараны нийгэмлэгээс гаргасан эмнэлзүйн удирдамжуудын дагуу оношлов. Эмнэлзүйн шалгуур асуумж, тэнцвэр алдагдлын үнэлгээний асуумж, видеонистагмографи, илчит сорилын шинжилгээг ашиглан эмнэлзүйн хэлбэрүүдийг ялган оношилж, эмчилгээний бүлэгт хуваан үр дүнг судлав.
Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан нийт 273 оролцогчдоос, байршлын хамааралт хөнгөн толгой эргэлт
59.3% (162), Меньерийн өвчин
18.6% (51), тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл
21.9% (60) оношлогдсон. Эмнэлзүйн хэлбэрээс хойд хагас цагариган сувгийн
62.4%, гадна хагас цагариган сувгийн
27.1%, урд хагас цагариган сувгийн
10.5%, баруун талд илүү (p=
0.001) оношлогдлоо. Эмчилгээний үр дүн
99.4%, эхний долоо хоногт
75.9% нь эдгэх ба эмнэлзүйн 3 хэлбэрийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p=
0.488). Меньерийн өвчин нь эмнэлзүйд 20 минутаас 12 цаг орчим толгой эргэх (100%), чих дүүрэх (100%), сонсгол буурах (98%), чих шуугих (98%) зэрэг онцлог шинжээр тус тус илэрч байлаа. Видеонистагмографид тайван үеийн нистагм 33%, сэдээлтийн нистагм
82.4%, илчит сорилд сувгийн саажилт дунджаар
37.3±
22.6% байлаа. Болзошгүй МӨ
17.6%, тодорхой МӨ
82.4%, эмчилгээний I бүлэг (бетагистин, гидрохлортиазид)-т 37 (
72.5%), II бүлэг (хэнгэргэн хөндийд дексаметазон тарих)-т 14 (
27.5%) нь хамрагдсан бөгөөд II бүлгийн эмчилгээний үр дүн илүү байгаа нь ажиглагдлаа. Тайван үеийн нистагм эмчилгээний дараа 2% болон буурсан (p=
0.001), сувгийн саажилт 1 сарын дараа
28.6%, 3 сарын дараа
23.4%, 12 сарын дараа
17.8% болж буурсан (р=
0.001) байгаа нь тодорхойлогдлоо. Тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл нь гэнэт хүчтэй толгой эргэн, тэнцвэр алдагдал 1-7 хоног үргэлжлэх (100%), эхний 2-3 хоногт бөөлжих (
86.7%), аль нэг тийш хазайх (95%) шинжээр илрэх онцлогтой байна. Тайван үеийн нистагм 75%, сэдээлтийн нистагм
91.7%. Сувгийн саажилт дунджаар
49.3% байв. Шинжилгээ болон асуумжаар дан стероид схемээр уусан 22 (
36.6%) болон вирусийн эсрэг тариа, стероид хавсарсан 38 (
63.3%) эмчилгээний бүлгүүдийн эмчилгээ үр дүнтэй (р=
0.001) бөгөөд вирусийн эсрэг тариа, стероид хавсарсан эмчилгээ илүү үр дүнтэй байгаа нь ажиглагдлаа.
Дүгнэлт:
1. Захын тэнцвэрийн зонхилон тохиолдох эмгэгүүдээс ихэвчлэн байршлын хамааралт хөнгөн толгой эргэлт илэрч, Монгол эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 4 дахин их оношлогдсон бөгөөд бусад улстай харьцуулахад урд хагас цагариган сувагт 5 дахин их тохиолдож ихэнх нь гэмтлийн шалтгаантай байна.
2. Байршлын хамааралт хөнгөн толгой эргэлтийн үед видеонистагмографийн шинжилгээгээр эмнэлзүйн хэлбэрүүдийг бүрэн ялган оношилж, Меньерийн өвчинд сэдээлтийн нистагм
82.4% илэрч, агааран илчит сорилын шинжилгээнд сувгийн саажилт дунджаар
37.3% тодорхойлогдлоо. Мөн тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэлд сэдээлтийн нистагм
91.7%, сувгийн саажилт дунджаар
49.3% бууралттай оношлогдож байна.
3. Байршлын хамааралт хөнгөн толгой эргэлтэнд 5 төрлийн өвөрмөц дасгал эмчилгээ
99.4% үр дүнтэй. Меньерийн өвчний үед бетагистин, гидрохлортиазид уух эмчилгээнээс хэнгэргэн хөндийд дексаметазон тарих нь илүү үр дүнтэй, тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэлд стероид уух эмчилгээнээс стероид вирусийн эсрэг тариа хавсарсан эмчилгээ нь илүү үр дүнтэй болох нь тогтоогдлоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0