Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ял эдлүүлэх ажиллагаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4870
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : бүх нас, нийгэмшүүлэх, ажил, аюулгүй байдал

Аннотаци

Хүний амь насыг хөнөөх үйлдэл нь хүний бусад сөрөг үйлдлийн адил хариуцлага тооцох системийг бий болгох, тухайн нийгэмдээ зохицсон тодорхойлолт, ангилал төрүүлэх, бусад гэмт хэргээс ялгах, ял шийтгэлийн систем үүсэх зэргээр эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан үүсэх, хөгжих нөхцөл болсон гэж эрдэмтэн, судлаачид үзсэн байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд: ”Монгол Улсын иргэн ... амьд явах эрхтэй” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажсан хүний амьд явах эрхэд халддаг, нийгэмд хор аюултай хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хамгийн үнэт зүйлийн нэгт тооцогддог.
Манай улсад сүүлийн жилүүдэд улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээн дэх сөрөг үзэгдлээс улбаатайгаар гэмт хэргийн гаралт буурахгүй төдийгүй хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг өсөх хандлага ажиглагдаж байна. Түүний дотор хүнийг алах гэмт үйлдлийн арга улам харгис хэрцгий шинжийг агуулах болжээ.
Сүүлийн 3 жил буюу 2021-2023 оны хооронд хүнийг алах гэмт хэрэг 592 үйлдэгдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” заалт нэг мөр хэрэгжихгүй байгааг харуулж байна.
Цагдаагийн байгууллагаас хүнийг алах гэмт хэргийн илрүүлэлтийг хангалттай зохион байгуулж, шүүхээс үйлдлийн шинж, учруулсан хохирлыг нь харгалзан хорих ялыг оногдуулж байна. Шүүхээс 2021 онд 2336, 2022 онд 2919, 2023 онд 2594 гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулжээ.
ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад 2021 онд 3044, 2022 онд 4157, 2023 онд 4526 хоригдол ял эдэлжээ. Олон улсад нийт хүн амын тоо буюу
100.000 хүнд ногдож буй хоригдлын тоотой харьцуулан үздэг нийтлэг жишиг байна. Монгол Улсын тухайд сүүлийн жилүүдэд нийт хүн амын тоонд харьцуулахад
100.000 хүнд ногдох 120-130 хоригдол, насанд хүрсэн хүний тоотой харьцуулахад 220-230 хоригдол ногдож буй нь
3.6 сая хүн амтай улсын тухайд харьцангуй их байна гэж үзсэн.
Өнөөгийн нөхцөлд хүнийг алах гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж буй хоригдлын ял эдэлж буй байдал, үр нөлөөнд шинжилгээ хийн, улмаар боловсронгуй болгох дүгнэлт, санал боловсруулах хэрэгцээ, шаардлага нэгэнт үүссэн гэж үзэн, дараах үндэслэлээр энэхүү сэдвийг судаллаа.
Нэг. Хорих ял эдлүүлэх ажиллагааны явцад буюу нийт хорих ял эдлэгсдийн 20-30 орчим хувийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хоригдлууд эзэлж байна. Гэвч өнөөгийн байдлаар тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэн ял эдэлж буй хоригдлын ял эдлэх үеийн онцлог, нийгэмшиж буй байдлын чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил бага байна.
Хоёр. Нийгмийн сөрөг үзэгдэл болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх асуудал хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад үргэлж анхаарлын төвд байсаар ирсэн, бэрхшээлийг үргэлж дагуулж байдаг асуудал билээ. Гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн асуудлын нэг нь гэмт хэрэг үйлдэж буй гэмт хэрэг үйлдсэн хүнийг судлах тухай асуудал бөгөөд хууль бус үйлдэл хийх болсон шалтгаан, нөхцөлийг бие хүний онцлог, сэтгэл зүйн онцлогийн үүднээс судлах нь судалгааны ажлын цар хүрээний төдийгүй, үнэн бодит байдлын хувьд ач холбогдолтой юм. Хорих ял эдлүүлэх ажиллагааны практикт хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн этгээд нээлттэй, хаалттай хорих анги, түүнчлэн тусгай нэгжид буюу бүх насаар хорих ял эдэлж байгаа ба өсвөр насны болон эмэгтэй, насанд хүрсэн гээд субъектийн хувьд бүх л төрлийн хүн байгаа тул хоригдол бие хүний онцлогийг судлан нийгэмшүүлэх арга замыг илэрхийлэх шаардлага урган гарч байна.
Дээрх нийгмийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан хүнийг алах гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж буй хүний онцлог, хорих ял эдлүүлэх дэглэм, нөхцөл, журам, нийгэмшүүлэх ажлын төрөл, хэлбэрийг тодорхойлон, хорих ял эдлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхтэй холбоотой дүгнэлт, санал боловсруулах зорилгоор энэхүү сэдвийг сонгон судаллаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 42
Сүүлийн сард 35
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :