Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сурагчдын хооллох үеийн нийгмийн харилцааны дадалд хийсэн социологийн шинжилгээ (Үдийн хоол хөтөлбөрийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4875
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : хүүхдийн үдийн хоол, хүнсний социологи, нийгмийн чанар

Аннотаци

Хооллох дадал зөвхөн гэр бүлд нь буй болдог гэсэн хэвшмэл ойлголтыг үгүйсгээгүй ч, хүүхэд өөрийн амьдралын ихэнх цагийг өнгөрүүлдэг сургууль, сургуулийн хоол нь тэднийг зөв дадалтай болгоход ихээхэн үүрэгтэй байна. Хүүхдийн хоол хөтөлбөр нь хоолны амт шим тэжээлд ихэнх анхаарлаа тавьж, нийгмийн мөн чанарыг орхигдуулж байгаад, ялангуяа нийгмийн харилцааны дадал олгох үүрэгт бага анхаарал хандуулдгийг (Hart,1996), хоолны үеэрх нийгмийн харилцаа, нийгмийн капиталыг олж авах том орон зай судлагдаагүй байгааг онцолж байна. Монгол улсад хэрэгжиж буй үдийн хоол хөтөлбөрийн эргэн тойронд хоол хүнстэй холбоотой үйл ажиллагаа нь нийгмийн харилцааны дадал олгох үүрэгт бага анхаарал хандуулдагийг баримт бичгийн болон өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Сурагчдын хооллох үеийн нийгмийн харилцааны дадлыг нийгмийн чанарын үзүүлэлт, хүнсний социологи хандлагаар судлан сайжруулах арга замыг санал болгоход оршино.
ЕБС-ийн сургуулийн хоол үйлчилгээний хууль 2019 онд батлагдсан. Гэхдээ эдгээр баримт бичгүүдэд ‘хоол’ хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийг нийгмийн харилцаанд татан оруулах, бие даасан байдлыг нь нэмэгдүүлэх гэсэн чиг нийгмийн харилцааны талыг нь орхигдуулсан байна. Хүүхдийн хоол хөтөлбөрийн зохион байгуулалтын хэлбэрийг улс орон бүрээр харьцуулахад, Монгол улс санхүүжилтийн эх үүсвэрээ дангаараа шийдэж байна. Тухайн жилийн инфляцыг тооцохгүй нэрлэсэн үнээрээ нэг хүүхдэд ноогдох хоолны зардлыг бодсоноор жил бүр инфляцид өртөж байгааг анхаарах. 2024 оны нэг хүүхдийн хоолны зардал 1500₮ бус 920 ₮ бодитоор хоол болж байна. Тиймд хуулинд заасан инфляц тооцон хүүхдийн мөнгийг олгодог болох шаардлагатай байна. Манай улсын хувьд эдийн засгийн хүчин зүйл болох нэг хүүхдэд оногдох хоолны зардлыг хуулинд зааснаар олгуулах, эцэг эхчүүдийн тусламжийг авах шаардлага зүй ёсоор тугараад байгааг энэ ажлын үр дүнгүүд харуулж байна. Тухайлбал судалгаанд оролцсон 558 эцэг эхчүүдийн 60 хувь нь хоолны төлбөрт нэмэр хандив болох хүсэлтээ илэрхийлж, бүх асуудлыг төрд, сургууль багш нарт даатган орхидог байдлаас хариуцлагаа хамт хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Нийгмийн оролцооны хувьд төрийн болон хувийн сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн зохион байгуулалтаас улбаатайгаар нийгмийн харилцаа нь ялгаатай байна. Хувийн хэвшлийн сургуулийн хоолны үеэр нийгмийн харилцаа сурагчаас сурагчтай, багштай, гал тогоотой шууд эргэх холбоо бүхий харилцаанд орж чадаж байна. Тухайн өдөр тааламжгүй хоол байвал идэхгүй байх боломжтойгоор сурагчдад хоолоо сонгох эрхийг өгсөн нь, гал тогоог сайн хоол хийхэд түлхэц болж чадаж байна. Мөн өдөр бүр эргүүл хийж буй эцэг эхчүүд хоолны зааланд сурагчидтай хамт хооллож, хоолны амт чанар, явагдаж буй бүх үйл явцыг үнэлэх боломжтой болж байгаа нь эцэг эхчүүдийн оролцоог бодитоор нэмэгдүүлж байгаа сайн туршлага болж байна. Харин төрийн хэвшлийн сургуулийн ангиараа хооллодог сурагчдын хувьд хоолны үеэрх нийгмийн харилцаа зөвхөн багшаас сурагчидад чиглэж, гал тогоо, захирал, эцэг эх, хоол зүйчтэй холбоо харилцаанд орох боломж байхгүй байна. Тиймд оролцоог нэмэгдүүлэх гарц нь сургууль бүр үдийн хоолыг заалаар олгодог болгох, өөрсдөө гал тогоогоо ажиллуулдаг болох нь үдийн хоолыг амжилттай явуулах, хоолны үеэр оролцогч талуудын харилцаа хөгжихөд нөлөөтэй хүчин зүйлс байна.

Соёлын хувьд хувийн болон улсын хэвшлийн сургуулийнхны өглөөний цай уух байдал сайн биш байгаа нь мэдлэг мэдээлэл муутайгаас үүдэлтэй байна. Үдийн хоолоо ангидаа идэж байгаа сурагчдын хувьд чөлөөтэй байхыг хүсдэг ч, ангийн багшийн хатуу хяналтын дор хоолны үеэр хоорондоо ярих, хөдлөх эрх байхгүй байгаа нь сурагчдад суулгаж байгаа буруу дадал болж байна. Хооллож байгаа цагаасаа хамаараад хийж байгаа үйлдлүүд ялгаатай байна. Тухайлбал хувийн сургуулийн сурагчдын талаас илүү хувь нь 30-аас дээш минутын хугацааг үдийн хоол идэхэд зарцуулдаг тул хугацааг сунгах шаардлагагүй гэж хариулсан. Харин төрийн сургуулийн сурагчид 15 минутад хооллож байгаагаа хангалтгүй гэсэн бөгөөд, хооллосны дараа биеийн чилээ гаргах, бие засах цаг, найзтайгаа ярих цаг байдаггүйтэй холбоотой тайлбарлаж байна.
Сургуулийн хоол хөтөлбөрийн үеэрх нийгмийн харилцааны дадлыг судалснаар, өнөөгийн хэрэгжиж буй хөтөлбөр нийгмийн харилцааг хөгжүүлэх үйлдлүүдийг хооллох үеэр оруулж өгөх нь хүүхдийн хөгжил, тэдний сайн сайхан байдалд эергээр нөлөөлдгийг анхаарч, сургуулийн хооллох үеийн зохион байгуулалт, хооллох заалыг хангалттай болгох, хоолны цагийг сургууль бүрт боломжтой байдлаар нэмэгдүүлэх, хүүхдийн хоолны талоныг хэрэгжүүлэх, багш нарт нийгмийн харилцааг хөгжүүлснээр сурагчидын хөгжилд үлэмж нөлөөтэйг ойлгуулах, сургууль бүрт өдөр бүр ойролцоох замын гарцуудад эргүүл байдлаар гардаг эцэг эхчүүддийг сургуулийн хоолонд оруулж хүүхдүүдийн хоолны амт чанарыг үнэлэх, санал бодлоо хэлэх боломжийг гаргаж байгаа хувийн сургуулиудын туршлагыг хэрэгжүүлэх боломжийг сургуулиуд авч хэрэгжүүлэх боломжтой тухай олон саналуудыг энэхүү ажлаараа гаргасан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 19
Сүүлийн сард 17
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :