Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Агаарын чанарт сайжруулсан түлшний үзүүлэх нөлөөллийг гадна болон сууцны доторх орчинд харьцуулсан судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4878
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : РМ2.5 тоосонцор, интервенц, бензол, гадна орчны агаарын чанар, сууцны доторх орчны агаарын чанар

Аннотаци

Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлснээс хойш Улаанбаатар хотод гадна орчны агаар дахь РМ
2.5 тоосонцор, РМ10 тоосонцор, азотын давхар исэл болон озоны агууламж буурсан хэдий ч хүхэрлэг хий болон угаарын хийн агууламж нэмэгдсэн байна. Агаар дахь үндсэн бохирдуулагчдад нөлөөлөх цаг уурын хүчин зүйлсийг авч үзэхэд 2020-2022 онд агаарын дундаж температур нэмэгдсэн, агаарын харьцангуй чийглэг буурсан байна. PM
2.5 тоосонцрын бохирдол дүүргээр, сууцны төрөл, халаалтын төрөл, хоногийн 24 цагаар ач холбогдол бүхий ялгаатай байна (р<
0.005). Судалгаанд хамрагдсан нийт өрхийн доторх орчинд РМ
2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж
102.7 мкг/м3 гарсан нь Монгол Улсын стандарт (MNS 4585:2016) хэмжээнээс
2.1 дахин, ДЭМБ-ын зөвлөмжөөс 6 дахин их байна. Сайжруулсан түлшний интервенцийг хэрэгжүүлснээр РМ
2.5 тоосонцрын агууламж буурсан хэдий ч цаашид илүү дэвшилтэт арга хэмжээг нэвтрүүлж Монгол Улсын стандартад заасан хэмжээнд хүргэх шаардлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 43
Сүүлийн сард 41
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :