Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зайнаас тандан судлалын аргыг ашиглан уурхайн эдэлбэр газрын үнэлгээний суурь зураг боловсруулах арга зүйн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4876
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : газрын үнэлгээ, суурь, зураг, хиймэл загуулын өгөгдөл, сэдэвчилсэн зураг, индекс

Аннотаци

Монголд уурхайн ашиглалтын талбай тогтмол нэмэгдэж байгаа тул өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ ашиглан тухайн бүс нутгийн газрын бүрхэвчийн зургийг WGS-84 эллипсоид, UTM тусгагт боловсруулж ангилал үүсгэн газрын гадаргуу, чийг, ургамлын индексүүдийг тодорхойлон, хиймэл дагуулын мэдээ боловсруулах технологийн схемийг Тавантолгойн уурхайн хэв шинжид тулгуурлан боловсруулснаар ихээхэн хэмжээний суурь өгөгдлийг бага зардлаар богино хугацаанд цуглуулах боломж бүрдүүлсэн.
Хиймэл дагуулын мэдээ боловсруулан Таван толгойн уурхайн газар ашиглалтыг үнэлэх, судалгаанд шаардлагатай байршилд хээрийн хэмжилт, нарийвчилсан судалгаа хийдэг байх суурь орон зайн өгөгдөл бүрдсэн. Тухайлбал,
1. Агаарын, сансрын зураглалын ажлыг навигацийн хиймэл дагуул (GNSS)-ын хүлээн авагч бүхий хосолсон технологийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан RTK горимоор геодезийн зураглалын сүлжээний цэгт тулгуурлан уурхайн эдэлбэр газарт агаарын зураглал үйлдэж дараах үр дүнг гарган авсан. Үүнд:
- Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр хийсэн хэмжилтийн цэгийн зөрүү
0.001, байрлалын хувьд
6.5 мм, өндрийн хувьд
3.5 мм байгаа нь 1:1000-ын масштабтай зургийн нарийвчлалыг хангаж байгааг тогтоосон.
- Том масштабын байр зүйн зураглалын ажлыг хосолсон технологийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр гүйцэтгэхэд үр дүнд нь 1:1000-ын масштабын зургийн нарийвчлалыг хангаж байгааг тогтоож өндөр нягтаршилтай ортофото зураг, уурхайн эдэлбэрийн талбайг бүрхсэн гурван хэмжээст загвар, мэдээлийн сан бүрдүүлсэн.

2. Уурхайн эдэлбэр газрын үнэлгээнд зайнаас тандан судлалын аргаар газрын бүрхэвчийн зураг, ургамал, чийгийн индексийн сэдэвчилсэн зургуудыг боловсруулан, аргачлал, технологийн схемүүдийг боловсруулсан.

3. Газар зүйн мэдээллийн сангийн өгөгдөл дээр зайн дүн шинжилгээ хийж итгэлцүүрийг тогтоосон.
Тооцоо судалгааны хүрсэн үр дүнгээс нэгтгэн харахад зайнаас тандан судлалын аргыг ашиглан уурхайн эдэлбэр газрын үнэлгээний суурь зураг боловсруулах онол, арга зүйн үндэслэлийг гарган авсан. Судалгааны ажлыг нэгтгэн дараах дүгнэлтэд хүрсэн. Үүнд:
“Зайнаас тандан судлалын аргаар уурхайн эдэлбэр газрын үнэлгээний суурь зургийг боловсруулах арга зүйн судалгаа” сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэснээр дараах ерөнхий дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
- Монгол Улсын газрын нэгдмэл сан, хот суурин газрын үнэлгээний төлөв байдлын судалгаагаар 2018 оны баталсан шинэчилсэн үнэлгээгээр Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16, хөдөө аж ахуйн газрыг 31 тойрог, зэрэглэлээр бүсчилсэн байдаг.Харин байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хүрээ өндөртэй үйлдвэржилтийн бүсийг тусгайлан авч үзээгүй байна. Иймд Монгол улсын газрын нэгдмэл сангийн ангиллын сүүлийн 7 жилийн судалгааны үр дүнд уурхайн эдэлбэр газрыг хот, тосгон бусад суурин газрын ангилалд тусдаа дэд ангилал үүсгэх үндэслэл боловсруулсан.
- Геодезийн шинжлэх ухаан, фотограмметрийн онолд тулгуурлан тандан судалгааны аргаар олон улсын WGS-84 эллипсоид, 30 метрийн орон зайн шийдтэй зургаан өөр цаг хугацааны гурван төрлийн нийт 49 жилийн Ландсат хиймэл дагуулын мэдээгээр газрын гадаргуу, ургамал, чийгийн индексийн итгэлцүүрийг тодорхойлсон. Хиймэл дагуулын мэдээнээс газрын бүрхэвчийн зураг боловсруулах, Таван толгойн уурхайн эдэлбэр орчмын газрын агаарын зураглал үйлдэх, боловсруулах, Хиймэл дагуулын мэдээтэй ажиллах гурван технологийн схем боловсруулсан.
- Судалгааны ажлын үр дүнд Уурхайн эдэлбэр газрын үнэлгээний газрын гадаргуу, чийг, ургамлын индексийн сэдэвчилсэн зураг зохиож орон зайн дүн шинжилгээний үндсэн дээр уурхайн эдэлбэр газрын хоёр болон гурван хэмжээст байр зүйн зураг зохиох арга зүйг боловсруулсан.
- Уурхайн эдэлбэр газрын үнэлгээний суурь зургийг боловсруулах арга зүйгээр уурхайн эдэлбэр газрын байгаль экологийн хүчин зүйлийг ялгаатай тооцож үндэсний орон зайн өгөгдлийн нэгдсэн санд геодези, зураг зүйн суурь өгөгдлүүдийг бий болгосноор газрын



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 26

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 22
Сүүлийн сард 20
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :