Геологи хайгуулын өрөмдлөгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор нарийн завсарт өрөмдлөгийн нөхцөлд угаалгын шингэний төрлийг шинжлэх ухааны үндэслэлтэй сонгох, түүний оновчтой найрлагыг тогтоох арга зүйг боловсруулах зорилготой бөгөөд өрөмдлөгийн угаалгын шингэний шинж чанар, ордын геологи-техникийн нөхцөлийг судлах, үнэлэх, геологи хайгуулын өрөмдлөгт түгээмэл хэрэглэгддэг полимер ба шаврын уусмал болон шаварлаг полимерийн уусмалын урсгалын горимыг харьцуулан судалж, нарийн завсарт өрөмдлөгийн нөхцөлд тохирох угаалгын шингэний төрлийг сонгох, өрөмдлөгийн үндсэн үзүүлэлт, угаалгын шингэний шинж чанар хоорондын харилцан хамаарлыг тодорхойлох зүй тогтлыг тогтоох зорилгоор үйлдвэрлэлийн туршилт явуулах, судалгааны ажлын үр дүнд тогтоосон зүй тогтол өрөмдлөгийн үндсэн үзүүлэлт, угаалгын шингэний шинж чанар хоорондын хамаарлуудыг ашиглан угаалгын шингэний оновчтой найрлагыг тодорхойлох математик загварыг боловсруулах
Геологи-техникийн тодорхой нөхцөлд тохирох угаалгын шингэний боломжит хувилбаруудыг сонгон, лабораторийн туршилт явуулж, хэмжилтийн үр дүнд тооцоолол хийн, Рейнольдсын тоогоор шалгуур болгож, урсгалын горимыг тогтоож, түүнд тохирох өрөмдлөгийн угаалгын шингэнийг сонгох аргачлалыг шинээр боловсруулав. Нарийн завсарт өрөмдлөгт угаалгын шингэний урсгалын горимыг ламинар горимоос турбулент горимд шилжих шилжилтийн бүсэд (Re =2100-4000) байхыг онолын хувьд нотолж, түүнд тохирох уусмалын төрлийг Ньютоны бус буюу хуурмаг уян шингэний шинж чанарыг хангах шаварлаг полимерийн уусмалаар сонгов.
Шаварлаг полимерийн уусмалыг хэрэглэх үед өрөмдлөгийн үзүүлэлт, угаалгын шингэний шинж чанар хоорондын хамаарлыг шугаман биш хамааралтай болохыг тогтоож, зүй тогтлын 2-р эрэмбийн олон хүчин зүйлийн регрессийн тэгшитгэлийг гаргасан. Эдгээр регрессийн загваруудыг ашиглан түүний шинж чанаруудын оновчтой утгуудыг (нягт 1.03гр/см3, зууралдлага
22.9сек, хатуу хэсгийн агуулга 1%) тогтоов. Үүнийг хэрэглэснээр комерийн хурд
18.5м/х-оос
20.84м/х хүртэл буюу
13.1%-иар, гулууз дээжийн гарц
88.3%-иас
96.99% хүртэл буюу
8.9 %-иар өсөж байлаа.
Тооцоолон бодох туршилтын үр дүнд тогтоосон зүй тогтол, хамаарал, симуляцийг ашиглан геологи хайгуулын нарийн завсарт өрөмдлөгийн шаварлаг полимерийн уусмалын оновчтой найрлагыг тодорхойлох “Оновчлох” загварыг боловсруулав. Энэ загварыг ашиглан өрөмдлөгийн гулууз дээжийн гарц болон комерийн хурдыг хамгийн их байлгах шаварлаг полимерийн уусмалын оновчтой найрлагыг бентонит (ausgel) 3%, полимер (austrol)
0.05% гэж тогтоосон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 21
Ишлэгдсэн тоо : 0