Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалтад талуудын оролцооны өнөөгийн байдлын судалгаа”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4881
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : сургалтын хөтөлбөр, хөдөлмөрийн зах зээл, чанарын дотоод баталгаажуулалт, ажил олгогч, төгсөгчид, оролцоо

Аннотаци

Хөгжиж буй ихэнх улс орнуудад гол төлөв боловсролын түвшин доогуур, боловсролгүй хүмүүс ажилгүй байдаг бол Монгол улсад ажилгүй байгаа 4 хүн тутмын 1 нь бакалавр буюу түүнээс дээш боловсролтой байна. Жил бүр их дээд сургууль төгсөгчдийн
50.2 хувь нь хөдөлмөрийн зах зээл дээр гардаг бол үлдсэн
49.2 хувь ажилгүй байгаа нь их дээд сургуулиудын мэргэжилтэн бэлтгэж буй сургалтын хөтөлбөрийг сайжруулах талаар судлах шаардлагатай байгааг харуулж байна.
Энэхүү судалгааны ажлаараа их, дээд сургууль төгсөгчийн эзэмшсэн мэдлэг болон ажлын байранд шаардагдах чадварын хооронд үүсэх “ур чадварын зөрүү (skills gap)”-г ажил олгогчид болон төгсөгчдийн оролцоонд тулгуурлан засах боломжтой. Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нийлүүлэлт, цаашдын эрэлт хэрэгцээ, хандлагыг дээд боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулахад чанарын дотоод баталгаажуулалтын ач холбогдол өндөр байна. Гэвч манай улсын их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалтад оролцогч талуудын оролцоо харилцан адилгүй байсаар байна.
Бид судалгааны ажлын хүрээнд чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны төлөвшлийг энэхүү тогтолцоонд оролцогч олон талын оролцоо (ажил олгогч, төгсөгч, магадлан итгэмжлэлийн шинжээч, багш, суралцагч, өөрийн үнэлгээний баг, хөтөлбөрийн дэд хорооны гишүүн, чанарын баталгаажуулалтын мэргэжилтэн, тэнхимийн эрхлэгч, удирдлага)-нд тулгуурлан үнэлэх зорилго тавьсан болно. Энэхүү судалгаанд судлаач Микаела Мартин (Martin, 2019, p81-97) болон Басаам Альхамад, Рама Алиадван (Боловсролын чанарын баталгаажуулалт, 2023, хууд.62-97), Хэрламбанг (Quality assurance for Sustainable Higher Education Structural Equation Modeling, 2021, р.50-59) нарын судалгааны арга зүйг ашигласан болно. Сургалтын хөтөлбөрийн оролцогч талуудын оролцоо, чанарын дотоод баталгаажуулалтын үйл ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийхэд тухайн сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлэгч багийн гишүүд чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны талаар нэгдсэн нэг ойлголтгүй, чанарын дотоод баталгаажуулалтад хэрхэн оролцохоо сайн мэддэггүй, багш нараа холбогдох гарын авлагаар хангадаггүй, судалгааны мөн чанар, ач холбогдлын талаар тайлбарладаггүйгээс ажил олгогч судалгааны талаар бүрэн ойлголтгүй, төгсөгчидтэй шууд харьцдаг хүнээс судалгаа авдаггүй, төгсөгчид судалгаанд ач холбогдол өгдөггүй зэрэг олон асуудал байсан нь оролцогч талуудад чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо, соёлын ойлголт өөр өөр, хангалтгүй байгааг баталж байна. ДБСБ-ууд магадлан итгэмжлэлд бэлтгэх, түүний шалгуур шаардлагад нийцүүлэн сүүлийн жилүүдэд чанарын дотоод баталгаажуулалтын үйл ажиллагааг хөгжүүлж, талуудын оролцоог ханган ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ нь сургалтынхаа чанарыг дээшлүүлэх, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг тандан судлах, төгсөгчдөө хөдөлмөрийн зах зээлд амжилттай гаргахаас илүүтэйгээр магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангах, хугацааг нь сунгахад чиглэсэн ёс төдий, тогтолцооны бус хэрэглүүр төдий байна. Их дээд сургуулиуд чанарын алба нэгж, журмыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны чанарын баталгаажуулалт шалгуурын хүрээнд боловсруулан баталж хэрэгжүүлдэг ч түүний үйл явц, үр дүнг хэмждэг үйл ажиллагаа хангалтгүй хэвээр байна. Иймд бид энэхүү судалгааны ажлаараа чанарын дотоод баталгаажуулалтад оролцогч талуудын оролцооны (ажил олгогч, төгсөгч) өнөөгийн байдлыг тодруулах, их дээд сургуулийн удирдлагын оролцоонд цаашид анхаарах асуудлыг тодорхойлох, санал, зөвлөмжийг боловсруулахаар зорьсон болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 12

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 20
Сүүлийн сард 18
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :