ДЭМБ-ийн 2022 оны тайлан мэдээнд дурдсанаар дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 3/5 буюу
3.5 тэрбум хүн амны хөндийн эмгэгээр өвчилж байгаагаас шүд цоорох эмгэгээр 2 тэрбум хүн, шүдний тулгуур эдийн эмгэгээр 1 тэрбум хүн өртөж байна. Цөөнгүй улс эдгээр эмгэгүүдийн үед орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох Конус цацрагт компьютерт томографын шинжилгээг ашиглан хүүхэд болон насанд хүрэгчдийн нүүр амны эмчилгээ, мэс засал, согог засал, гажиг засал болон гоо сайхан, нүүрний хэсгийг нөхөн сэргээх мэс ажилбарт хэрэглэж байна. Нүүр ам судлалын эмнэл зүйн практикт оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, эмчилгээний үр дүнг хянах төдийгүй мэдээгүйжүүлэг хийх, имплант суулгац суулгах, шүд шилжүүлэх зайг тооцоолох, мини-имплант суулгах зэрэгт хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зай, холтослогийн зузаан, үүдэвчийн болон хамар тагнайн сувгийн хэлбэр, урт, голчийн морфометрийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байдаг.
Манай орны хувьд хоншоор, эрүүний анатоми бүтэц болон морфометрийн үзүүлэлтүүдийг гавлын хажуугийн рентген, дэлгэмэл рентген, КТ зэрэг дүрслэл оношилгооны аргуудыг ашиглан тодорхойлсон судалгааны ажлууд цөөнгүй байгаа хэдий ч эдгээр үзүүлэлтүүдийг орон зайн төлөвт буюу КЦКТ-ын аргаар тодорхойлсон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон.
Зорилго: Монгол хүний хоншоор, эрүүний морфометрийн зарим үзүүлэлтийг судлан тогтоох
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг ажиглалтын судалгааны ретроспектив загварыг ашиглан 2014-2023 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Нүүр амны дүрс оношилгооны тасагт конус цацрагт компьютерт томографын аппаратаар авагдсан 16-46 насны шинжлүүлэгчийн хэсгийн болон бүтэн хэмжээс бүхий компьютерт томограф (85 кВт, 7 мА) зургийг зорилтот түүврийн аргаар түүвэрлэсэн. Шалгуур хангасан нийт 208 зурагт ОнДеманд3Д программын тусламжтай шүдний сурвалж хоорондын зай, холтослог ясны зузаан, хоншоорын үүдэвчийн түүшийн зузаан, хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлон нийт 10632 шугаман хэмжилтийг хийсэн. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийн дагуу явуулж, үр дүнд SPSS-
25.0 программ хангамжийг ашиглан боловсруулалт хийсэн.
Судалгааны үр дүн:
1. Хоншоорын шүдний сурвалж хоорондын зайг нийт 208 шинжлүүлэгчийн КЦКТ-ын зурагт хэмжилт хийж үзэхэд сурвалж хоорондын зай хамгийн өргөн байгаа хэсэг нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм түвшинд тогтоогдсон ба тус түвшинд соёо шүд ба I бага араа шүдний хооронд 1.95±
0.45 мм, I ба II бага араа шүдний хооронд 1.82±
0.47 мм, II бага араа ба I их араа шүдний хооронд 1.74±
0.53 мм, I ба II их араа шүдний сурвалж хооронд 3 мм түвшинд 1.60±
0.52 мм (p<
0.05) тус тус байна. Харин эрүүний шүднүүдийн сурвалж хоорондын зайн хэмжилтээс харахад хамгийн өргөн хэсэг нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм түвшинд байсан ба бага араа шүднүүд хооронд
2.74±
0.59 мм, II бага араа ба I их араа шүднүүд хооронд
2.22±
0.68 мм, I ба II их араа шүднүүд хооронд
2.42±
0.94 мм өргөн (p˃
0.05) тус тус байлаа.
2. Холтослог ясны зузааныг паалан ясжмаг эдийн заагаас 3, 5, 7 мм түвшинд тус тус хэмжиж үзэхэд хамгийн зузаан хэсэг нь 7 мм түвшинд тогтоогдсон ба хоншоорын I ба II бага араа шүдний хооронд
0.88±
0.25 мм, II бага араа ба I их араа шүдний хооронд
0.95±
0.23 мм, I ба II их араа шүдний хооронд
0.93±
0.19 мм зузаантай (p˃
0.05) байна. Харин эрүүний холтослог яс 7 мм түвшинд хамгийн зузаан байсан ба I ба II бага араа шүдний хооронд 1.55±
0.37 мм, II бага араа шүд ба I их араа шүдний хооронд 1.69±
0.49 мм, I ба II их араа шүдний хооронд
2.06±
0.56 мм (p˃
0.05) тус тус байлаа.
3. Хамар тагнайн сувгийн салаалалтын хэлбэрийг Панжноуш М нарын ангиллаар хөндлөн хавтгайд ангилахад A хэлбэр
64.9% (135), B хэлбэр
10.1% (21), C хэлбэр 25% (52) тус тус илэрлээ. Хамар тагнайн сувгийн дундаж урт нь хөндлөн хавтгайд эрэгтэйчүүдэд
16.26±
2.6 мм, эмэгтэйчүүдэд
15.80±
3.0 мм байна. Харин суман хавтгайд хамар тагнайн сувгийн дундаж урт нь эрэгтэйчүүдэд
13.53±
2.2 мм, эмэгтэйчүүдэд
12.50±
2.3 мм байна. Хоншоорын үүдэвчийн нүхний голчийг суман хавтгайд хэмжихэд эрэгтэйчүүдэд
3.97±
0.9 мм, эмэгтэйчүүдэд
3.86±
0.8 мм, хамар тагнайн нүхний голч нь эрэгтэйчүүдэд
2.97±
0.9 мм, эмэгтэйчүүдэд
2.88±1.0 мм байв. Харин хөндлөн хавтгайд хэмжихэд харгалзан
4.30±
0.8 мм,
4.02±
0.8 мм,
4.77±1.4 мм ба
4.71±1.3 мм тус тус байлаа.
4. Хоншоорын үүдэвчийн түүшийн ясны зузааныг суман хавтгайд 3 түвшинд хэмжихэд хамар тагнайн сувгийн урд хананаас хамрын урд сэртэн хүртэлх зузаан нь эрэгтэйчүүдэд
11.7±1.7 мм, эмэгтэйчүүдэд
10.79±1.7 мм, хамар тагнайн сувгийн урд хананаас хоншоорын холтослог ясны урд доод цэг хүртэлх зузаан нь эрэгтэйчүүдэд
5.62±
0.9 мм, эмэгтэйчүүдэд
5.35±
0.7 мм, хоншоорын үүдэвчийн дунд хэсгийн зузаан нь эрэгтэйчүүдэд
6.05±1.4 мм, эмэгтэйчүүдэд
5.70±1.1 мм байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 18
Ишлэгдсэн тоо : 0