Энэхүү судалгаанд бид Монгол орны шавар, бентонит, цеолитын орд газрын түүхий эдийн эрдэс- химийн найрлага, физик механик шинэ чанарын судалгаа болон керамик мембран гарган авах технологийн судалгааны үр дүнд цеолит-каолины нийлмэл мембран гаргаж авах боломжтойг тогтоолоо. Хоолойт керамик мембраны массын найрлагад 35%-ийн каолин, 65% Өргөний цеолит, хуурай массын 40%-д ус, хуурай массын 5%-д метилцеллюлозыг холбогчоор авч давхар шурагт вакуум прессээр уян налархай аргаар 18МПа даралтаар шахаж хэвлэх аргаар сүвэрхэг керамик мембраныг амжилттай гарган авлаа. Керамик мембраныг 800°С ба 1000°С-ийн температурт шатааж, морфологи, нүх сүвний хэмжээг тодорхойлсон. Керамик мембраны нүх сүвний дундаж диаметр
0.218 мкм, эзэлхүүний цул нь 1.46 г/см3, сүвэрхэг чанар
41.52% тус тус байгаа нь керамик мембранд тавигдах шаардлагыг хангаж байна.
Мембраны ус нэвтрүүлэх туршилтыг тасалгааны температурт 26°C-д явуулахад сайн үр дүнд хүрсэн. Тийм ч учраас бид арьс ширний үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх туршилт гүйцэтгэсэн. Анхдагч бохир усны механик болон органик бохирдол хэт өндөр байсан. Тиймээс бохир усыг PAC (полиалюминий хлорид) ашиглан коагуляцийн процессоор урьдчилан цэвэрлэв. Бохир усанд агуулагдах умбуур бодисын хэмжээ 515 мг/л байсан бөгөөд усыг хэд хэдэн үе шаттайгаар цэвэршүүлж, эцэст нь цеолит-каолин мембранаар шүүсний дараа
11.21 мг/л хүртэл буурсан байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 23
Ишлэгдсэн тоо : 0