Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Амны мөөгөнцөртөх өвчний эмчилгээнд Ахизунбер бэлдмэлийг хэрэглэсэн дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4897
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : кандида албиканс, Ахизунбер, Повидон йод, амны мөөгөнцөртөх өвчин

Аннотаци

Монгол орны эмийн ургамлаас гарган авсан Ахизунбер бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвчин намдаах, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй юм. Ж.Үржинлхам нарын судалгаагаар Ахизунбер бэлдмэл Candida albicans-ийн өсөлтийг хүчтэй дарангуйлах үйлчлэлтэй байгаа нь ажиглагдсан. Амны мөөгөнцөртөх өвчний эмчилгээнд Ахизунбер бэлдмэлийн үйлчлэлийг судлаагүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм.
Зорилго: Амны мөөгөнцөртөх өвчний эмчилгээнд Ахизунбер бэлдмэлийг хэрэглэн үр дүнг тодорхойлно.
Материал арга зүй: Япон Улсын Токушимагийн их сургуулийн Амны бичил амь судлалын тэнхимийг түшиглэн судалгааг хийсэн. Судалгаанд кандидийн биофильм өсгөвөрлөн колони үүсгэх нэгж тоолж, биофильм үүсгэн түүнд Ахизунбер бэлдмэлийн нөлөөллийг судлан биофильмийн бүтцийг сканинг электрон микроскопийн аргаар шинжилсэн.
АШУҮИС-ийн НАСС-ийн НАСТЭ-т хандаж амны мөөгөнцөртөх өвчинтэй гэж оношлогдсон 50 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдагсдыг хяналтын ба эмчилгээний бүлэгт хувааж харьцуулан судлав. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийн дагуу батлагдсан таниулсан зөвшөөрөл авч хийж гүйцэтгэсэн.
Амны мөөгөнцөртөх өвчинтэй үйлчлүүлэгчдээс мөөгөнцрийг өсгөвөрлөх, ялган дүйх, эмэнд мэдрэг чанар тодорхойлох шинжилгээг Гялс төвийн Молекул биологи, микробиологийн лабораторийг түшиглэн хийж шинжилгээний дүгнэлтийг үндэслэн эмчилгээний төлөвлөгөөг боловсруулан мөөгөнцрийн эсрэг эмчилгээг хийв. Эмчилгээний болон хяналтын бүлэгт үүсгэгч мөөгөнцрийн эсрэг азолийн уламжлалт эмийг амаар уулган хэрэглэн хэсэг газрын эмчилгээнд эмчилгээний бүлэгт Ахизунбер бэлдмэл, хяналтын бүлэгт Повидон йодын уусмалыг хэрэглэн эмчилгээний үр дүнг тооцов.
Үр дүн: Ахизунбер бэлдмэл болон этанол хоёр бүлэгт харьцуулан судлан Candida albicans-ийг өсгөвөрлөн тоолох аргаар судлан үзэхэд ач холбогдол бүхий үнэн магадлал илэрсэнгүй. Харин биофильмд үзүүлэх нөлөөг судлахад 1% ба
2.5%-ийн Ахизунбер бэлдмэл нь Candida albicans-ийн эхэн үеийн өнгөрийг багасгах үйлчлэлтэй нь статистик ач холбогдолтой байлаа. (p<
0.05) Ялангуяа биофильмийн хэлбэржсэн үед үр дүн илүүтэй байсан. Түүнчлэн 5%, 10% ба 20% Ахизунбер бэлдмэл нь хөрөнгө хэлбэрээс гиф хэлбэр үүсэх явцыг дарангуйлах үйлчлэлтэй болох нь судалгаагаар нотлогдсон. Биофильмийн бүтцийг сканинг электрон микроскопийн аргаар шинжлэхэд Ахизунбер бэлдмэл нь гиф хэлбэрийг бүрэн устгаж байгаа нь ажиглагдсан бол хөрөнгө хэлбэрийн тоог багасгаж байв.
Амны мөөгөнцөртөх өвчний тохиолдлыг судлахад цочмог хуурамч сарьст мөөгөнцөр 20%, цочмог улайлтат мөөгөнцөр 20%, архаг хэт ургалтат мөөгөнцөр 12%, архаг улайлтат мөөгөнцөр 40%, амны булангийн үрэвсэл 8% тохиолдсон байна. Амны мөөгөнцөртөх өвчинтэй үйлчлүүлэгчдийн 84% (42) Сandida albicans, Сandida krusei 6% (3), Сandida glabrata 8% (4), Candida parapsilosis 2% (1) илэрсэн. Лабораторийн шинжилгээгээр эмгэг үүсгэгч мөөгөнцрийн эсрэг эмийн бэлдмэлд мэдрэг байдлыг тодорхойлоход флуконазол ба флуцитозинд илүү мэдрэг байв. Амны мөөгөнцөртөх өвчний ерөнхий эмчилгээнд өвчний хүнд хөнгөн байдлыг харгалзан мөөгөнцрийн эсрэг эмийг сонгож хэрэглэв. Амны мөөгөнцөртөх өвчний хэсгийн эмчилгээнд Ахизунбер бэлдмэл нь повидон йодтой харьцуулахад 60% нь 3-5 хоногт эдгэрсэн давуу байдал илрэв.
Дүгнэлт:
1. Ахизунбер бэлдмэл кандидийг бэхлэгдэх шатанд саатуулах, бэхлэгдэж хэлбэржсэн биофильмийг гадаргуугаас салгах, кандидийн псевдогиф үүсэлтийг саатуулах, устгах нөлөө үзүүлэв.

2. Амны мөөгөнцөртөх өвчин үүсэх ерөнхий хүчин зүйлд антибиотикийн хэрэглээ 54%, хэсгийн хүчин зүйлд таарч тохирохгүй авагддаг шахмал шүдэлбэртэй 41 хүн буюу 82% нь өвчин үүсэх гол шалтгаан, нөхцөл болж байна.

3. Амны мөөгөнцөртөх өвчний эмнэл зүйг судлахад цочмог хуурамч сарьст 20%, цочмог улайлтат 20% , архаг хэт ургалтат 12%, архаг улайлтат 40%, амны булангийн үрэвсэл 8% тохиолдсон байгаагаас харахад цочмог үрэвсэл 40%, архаг үрэвсэл 60 % тохиолдсон байна.

4. Хэсгийн эмчилгээний үр дүнгээс харахад 6-10 хоногт Ахизунбер бэлдмэлийг хэрэглэхэд 96%, Повидон йод 60% нь эдгэрсэн байгаа нь Ахизунбер бэлдмэлийн аргаах, үрэвслийн эсрэг, нөхөн төлжүүлэх, эдгэрэлтийг түргэсгэх үйлчилгээтэй бэлдмэл юм гэдэг нь батлагдлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 7
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :