Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 027
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2004-2006
Санхүүжилт: 59,596.3 мян.төг
Түлхүүр үг : литосртатиграфи, палеогеодинамик, тектоник, гранитоид, магматизм, террейн
Үр дүн
1. 2004-2006 онуудад жил тутмын хээрийн болон суурин судалгааны аргуудаар хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу Төв Монголын бичил тив, Хангай-Хэнтийн ороген бүслүүр, Өмнөт Монголын атриат бүсэд тус хээрийн судалгааг явуулснаас гадна Монгол орны прокембрийн стратиграфийн ба палеозойн гранитоид бүрдлүүдийн петрологийн судалгааны мэдээллүүдийг онолын талаас нэгтгэн боловсруулах ажлыг гүйцэтгэсэн юм.
2. Германы Майнцын Их сургууль, Оросын ШУА-ийн Геологи, Геохимийн хүрээлэнгүүдийн эрдэмтэдтэй хамтран Бүтээлийн нуруу, Хараа гол, Туул гол, Адаацаг, Хэрлэн мөрөн, Улаан Уул, Говийн Алтай, Эрдэнэ Уул, Таацын голын ай савд тус тус явуулын судалгаа хийж геохронологийн болон палеомагнетизмын шинжилгээний материал цуглуулав.