Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 18,000.0 мян.төг
Түлхүүр үг : шинэ төрөл, зүйл, бактери, актиномицет, актинобактери, археа, бичил мөөгөнцөр, бичил биетний сан, биотехнологи
Үр дүн
-Дэвшүүлсэн таамаглалыг дараах үр дүнгээр батлав. Үүнд: Монгол орны янз бүрийн экосистемээс 2006-2008 онд ялгасан бичил биетний 1960 орчим өсгөврүүдийн судалгааны материалыг боловсруулж 16S рРНХ-н генийн нуклеотидийн дарааллаар 190 орчим төрөлд хамаарч байгааг тогтоосон. Монголд өмнө тэмдэглэгдээгүй актиномицетийн 34, бактерийн 61, археагийн 5 төрлийг илрүүлж Монгол орны бичил биетний жагсаалтыг уг төрлүүдээр баяжуулав.
-2008-2010 онуудад бичил биетний санг нийт 3300 өсгөврөөр баяжуулан 700 гаруй өсгөврийн 16S рДНХ-ийн нуклеотидийн дарааллын мэдээлэлтэй 5000 гаруй өсгөвөртэй бичил биетний сан бий болгов. Монгол-Японы хамтарсан төслийн хүрээнд 2009 онд хуучин багаж төхөөрөмж 6, сэдвийн зардлаар вортекс, микропипетик, хатаах шүгээг авч лабораторийн өрөөнүүдийг засварлан Үндэсний бичил биетний сан ба бичил биетний молекул ангилалзүйн судалгааг гүйцэтгэх өрөөнүүдийг тодорхой хэмжээгээр тоноглон тохижуулсан.
-Шинжлэх ухаанд шинэ болох магадлалтай актиномицетийн 98 өсгөврийг сонгож шинэ төрөл 1, шинэ зүйл 6 хэвлүүлсэн ба хэвлэлд шилжүүлсэн. Монголд анх удаа Археа домейний бичил биетнийг давстай нуур, хөрснөөс ялгаж филогенетикийн шинжилгээгээр Haloplanus, Halorubrum, Haloterrigena, Natronococcus, Natronolimnobius хэмэх 5 төрөлд хамаарч байгааг тогтоов. Шинжлэх ухаанд шинэ болох археагийн 3 төрлийн 4 өсгөврийг илрүүлсэн. Галофиль бактерийн 165 өсгөврийг Aquisalimonos, Halomonas, Halovibrio, Marinobacter, Salicola, Bacillus, Halobacillus, Marinococcus, Sinobaca, Virgibacillus, Psychroflexus зэрэг 11 төрөлд хамаарч байгааг тогтоож шинжлэх ухаанд шинэ зүйл болох 6 өсгөврийг сонгосон. Мөн тэдгээрийн протеаза фермент нийлэгжүүлэх чадавхийг тогтоосон. Монгол хөрсөнд алкалотолерант, термотолерант, галофиль, галотолерант актиномицет, бактери ба психротолерант бичил мөөгөнцөр байгааг илрүүлэн ялгаж биотехнологийн судалгааны эх материал болох нөөцийг бий болгов. Ургамлын эндофит бичил биетний судалгааг Монголд эхлэж Дорнод, Хөвсгөл, Увс аймгуудаас цуглуулсан 12 төрөл, 14 зүйл эмийн ургамлаас мөөгөнцрийн 83,бактерийн 73 цэвэр өсгөвөр ялгаж эндофит бичил биетэн элбэг болохыг тогтоосон.
-Монгол-Японы “Монгол орны бичил биетний ангилалзүй, экологийн судалгаа ба ашиглалт” хамтарсан төслийг 2009 оны 3-р сард 3 жилээр сунгаж ангилалзүйн судалгааг үргэлжлүүлэн хийх болсонтой холбогдуулан жагсаалтыг гаргах ажлыг түр хойшлуулж ургамлын эндофит мөөгөнцрийн судалгааг шинээр эхлэсэн.
-Тайлангийн хугацаанд нэг сэдэвт зохиол 1, эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 6, дотоодод 7, хурлын тезис гадаадад 14, дотоодод 2 хэвлүүлж, хэвлэгдээгүй илтгэл гадаадад 11, дотоодод 21 тавьсан.