Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ашиглалтын олон хэлбэр бүхий газрын үнэлгээ, зураглал,



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар : 1700322

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2011-2013

Санхүүжилт: 139026.00 мян.төг

Түлхүүр үг : Уур амьсгал, хөрс, ургамал, газар ашиглалт, газрын экологи-эдийн засгийн үнэлгээ

Үр дүн

1. Судалгаанд сонгогдсон сумдын газрын чанарын үнэлгээний зураг гаргасан.
2. Судалгаанд сонгогдсон сумдын газрын доройтлын үнэлгээг, хөрсний чийгийн балансын загвар ашиглан тогтоосон.
3. Газрын чанарын үнэлгээний М1:100000, М1:500000 зураг гаргасан.
4. Судалгааны үр дүнгээр “Газар ашиглалт ба экологийн үнэлгээ, зураглал” нэг сэдэвт хамтын бүтээл гаргасан.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Ашиглалтын олон хэлбэр бүхий газрын үнэлгээ, зураглал” Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Сайхан, Хушаат сумдын хөрсний зураг Дэлгэрэнгүй
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 В.С Батомункуев , Д.А Дарбалаева , Д.Ц Жамьянов , А.С. Михеева , П.В. Осодоев , Э.Д Санжеев , Б. Ариунсанаа, Ц. Солонго “Роль антропогенных факторов в развитии процессов опустынивания монголии” 2012 Дэлгэрэнгүй
2 Yoshino. Kunihiko , Nyamsambuu. Khishigsuren , Setiawan. Yudi and Elwan Abeer Detecting Soil Characteristics in Arid Land by Using Landsat ETM+: Case Study of Beni-Swif, Egypt, 2012 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ш. Долгормаа Төв аймгийн Баян сумын хур тунадасны өөрчлөлт 2011 Дэлгэрэнгүй
2 Р. Дэлгэрцэцэг Хээрийн бүсийн хүрэн хөрсний физик шинж чанарын өөрчлөлт 2011 Дэлгэрэнгүй
3 А. Энхбаатар Хөрсний чийгийн балансын загвар ашиглаж бэлчээрийн доройтлыг үнэлэх нь 2011 Дэлгэрэнгүй
4 Я. Баасандорж , Д. Энхбат , С. Бадрах Хээрийн бүсийн бэлчээрийн доройтол 2011 Дэлгэрэнгүй
5 О. Батхишиг , Я. Баасандорж , Р. Болор Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль тогтоомжийн хялбаршуулсан лавлах //Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл, 2012 Дэлгэрэнгүй
6 Кондо. Жинжи , Хиробэ. Мунето , Х. Ууганцэцэг , А. Энхбаатар , Фужита. Нобору , Сакамото. Кейжи , Ёошикава. Кен Монголын бэлчээр газрын өнгөн хөрсний шинж чанар, түүний орон зайн тархалтанд уур амьсгалын хуурайшилт болон мал бэлчээрлэлтийн үзүүлж буй хам нөлөө 2012 Дэлгэрэнгүй
7 Я. Баасандорж Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн салбар хоорондын зөрчил ба түүнийг зохицуулах боломж 2013 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Nyamsambuu. Khishigsuren Characteristics of spatial distribution of vegetation index and aboveground biomass in grassland of the Bayan soum, Mongolia, 2011 Дэлгэрэнгүй
2 Nyamsambuu. Khishigsuren Optimal pastureland use planning using remote sensing and GIS 2012 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Я. Баасандорж, С. Хөдөлмөр, А. Энхбаатар Газрын доройтлыг хөрсний чийгийн загвар ашиглан судалсан үр дүнгээс 2011 Дэлгэрэнгүй
2 Д.Одонцэцэг, Ц.Солонго “Цөлжилтөөс нийгэм-эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн дүнгээс (Дундговь аймгийн Сайнцагаан, Дархан-Уул аймгийн Орхон сумын жишээн дээр)” 2011 Дэлгэрэнгүй
3 Я.Баасандорж, С.Бадрах, А.Энхбаатар, Р.Дэлгэрцэцэг, Ш.Долгормаа, Ц.Солонго, Н.Хишигсүрэн, Б.Хишигжаргал “Хээрийн бүсийн бэлчээрийн экологи ба газар ашиглалтын менежмент” суурь судалгааны сэдэвт ажлын үр дүнгээс 2011 Дэлгэрэнгүй
4 Н.Хишигсүрэн Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал, 2012 Дэлгэрэнгүй
5 Я. Баасандорж, Б. Хишигжаргал Төвийн бүсийн экологийн төлөв байдалд газар ашиглалтын үзүүлэх нөлөө 2012 Дэлгэрэнгүй
6 Я. Баасандорж , Ш. Долгормаа Хөрсний элэгдэл эвдрэл түүнийг нөхөн сэргээх зарим арга 2012 Дэлгэрэнгүй
7 Я. Баасандорж АНУ-ын Колорадогийн улсын их сургуулийн судлаачидтай хамтран хэрэгжүүлж буй “Монголын бэлчээр ба түүний сэргэн шинэчлэлт” төслийн үр дүн” 2012 Дэлгэрэнгүй
8 А. Энхбаатар Газрын доройтлыг хөрсний чийгийн загвар ашиглан судалсан үр дүнгээс 2012 Дэлгэрэнгүй
9 Я. Баасандорж , Г. Ариунсүх Бэлчээрийн газрын экологийн асуудал 2012 Дэлгэрэнгүй
10 Я. Баасандорж “Монголын бэлчээр ба түүний сэргэн шинэчлэлт” төслийн үр дүн. 2012 Дэлгэрэнгүй
11 Я. Баасандорж , А. Энхбаатар , Г. Ариунсүх, Ц. Солонго , Н. Хишигсүрэн Уул уурхайн болон тариалангийн нөлөөгөөр эвдэрсэн, орхигдсон газрын биологийн аргаар нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл, аргачлал боловсруулах 2012 Дэлгэрэнгүй
12 “Монгол орны цөлжилтөд өртсөн газар нутгийн бэлчээрийн газар ашиглалтыг зохистой төлөвлөх нь” Хүрэл тогоот-” 2013 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Судалгааны ажлыг бүхэлд нь бэлтгэл үе, хээрийн ажиглалт хэмжилтийн үе, лабораторийн шинжилгээ туршилтын үе, материал боловсруулалтын үе гэсэн 4 шаттай байхаар арга зүйд тусгаж батлуулсан. - Бэлтгэл үе шатанд: Энэ ажлын хүрээнд газрын экологи-эдийн засгийн чиглэлээр хэвлэлийн тоймтой танилцах судалгаанд хамрагдсан газар ашиглалт, хөрс ургамлан нөмрөг урьд өмнө нь хийгдсэн судалгаа, эдийн засагтай холбоотой судалгааны материалуудтай танилцсан. Мөн сумдын тариалан болон бэлчээр газрын хөрс, ургамал, өндөршилт, хэвгийн зэргийг М1:100000 нарийвчлалтай байр зүйн зурагт буулгах, судалгаанд хамрагдсан сумдын уур амьсгал, байгалийн нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулсан. - Хээрийн судалгаа буюу ажиглалт хэмжилтийн үе шатанд: Бэлчээр болон тариалангийн газрын талбай бүрт зүсэлт тавьж морфологи бичиглэл хийн, гадаргын төрх байдалд ажиглалт хэмжилт хийх зэрэг үндсэн ажлуудын аргазүйн дагуу гүйцэтгэлээ. Ингэхдээ бэлчээрийн газрын ажиглалт хэмжилтийг соргог ба талхлагдсан бэлчээрт харьцуулж хийсэн. Хөрсний нягт, чийгийн дээжийг хөрсний 3-7 см, 12-16 см-ийн үеүдээс байгалийн тогтцыг алдуулалгүйгээр цилиндрээр авсан. Бэлчээр болон тариалангийн газрын хөрсний ялзмагт үе давхаргаас нь хөрсний үржил шимийн агууламжийг тодорхойлох дээж авсан. Харин бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо 10х10 метрийн хэмжээ бүхий 100 м2 талбай бүхий бэлчээр дээр сонгон уг бэлчээрийг төлөөлж чадахуйц зүйлийн бүрэлдэхүүний хувьд жигдхэн авч талбайн зүйлийн бүрэлдэхүүнийг бүрэн илрүүлж ургамлыг бүрхэцийг Л.И.Раменскийн (1971), аривыг Друдегийн (Шенников ) аргаар тус тус тодорхойлов. - GPS ашиглан бичиглэл хийсэн дээж авсан цэгийн координат, өндөршилт зэргийн тэмдэглэл хийсэн. - Лабораторийн шинжилгээ, туршилтын үе шат хөрсний задлан шинжилгээг өөрийн хүрээлэнгийн лабораторит орчин үеийн болон уламжлалт арга аргачлалаар стандартын дагуу тодорхойлсон. Үүнд: • Хөрсний ялзмаг (И.В.Тюрины аргаар) • Хөдөлгөөнт фосфор, (Б.П.Мачингины аргаар) • Хялбар уусах кали (Б.П.Мачингины аргаар) • Шингээгдсэн сууриудын нийлбэр (Ca++ + Mg++) • рН (потенциаметрийн аргаар) • Механик бүрэлдэхүүн (Н.А.Качинский аргаар) • Хөрсний нягт, гр/см3 • Хөрсний чийг, хувь - Материал боловсруулалтын үе шатанд: Хээрийн судалгаа болон лабораторийн задлан шинжилгээний дүнд математик статистикийн боловсруулалт хийлээ. Сэдэвт ажлын хүрээнд тариалан болон бэлчээрийн газрын хөрсийг төлөөлсөн 60 гаруй зүсэлтээс 87 дээж авч дараах хөрсний задлан шинжилгээг өөрийн хүрээлэнгийн хөрсний лабораторит орчин үеийн болон уламжлалт арга аргачлалаар стандартын дагуу тодорхойлов. 1964 Дэлгэрэнгүй
20.Ишлэл

1. Б.Мягмаржав (1967) “БНМУ-ын хадлан бэлчээрт эдийн засгийн үнэлэлт өгөх асуудал” сэдвээр судалгаа хийж бэлчээр, хадлангийн газрын ургамлын шимт чанарыг үнэлгээ хийсэн нь нэлээд анх хийсэн бол Газарзүйн хүрээлэн ”БНМАУ-ын байгалийн үнэлгээ 1984 он” Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын үнэлгээ 100 баллын системээр үнэлсэн байдаг. Энэ бүтээлд хөрсний нөхцлөөр 5 зэрэглэлд хувааж үнэлгээ өгсөн байна. Үүнд: нэгдүгээр зэрэглэлд 80-100 оноо, хоёрдугаар зэрэглэлд 60-80 оноо, гуравдугаар зэрэглэлд 40-60, дөрөвдүгээр зэрэглэлд 20-40 оноо, тавдугаар зэрэглэлд 20-оос бага онооны үнэлгээгээр ялгаврлан хөрсний үнэлгээ хийсэн байна.
2. Г.Пүрэвцэрэн (1990) ”БНМАУ-ын байгаль нутаг дэвсгэрийн нөхцөл ба газар ашиглалтын үр ашиг”, доктор А.Энх-Амгалан (1990) ”БНМАУ-ын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох үүднээс газрын нөөцөд эдийн засгийн үнэлгээ өгөх нь” Ц.Цэрэнбалжир, Б.Наранчимэг (2004) ”Газрын кадастр”, Л.Нямбат, Б.Энхмаа (2010) “Монгол орны хөрсний болон хөдөө аж ахуйн газрын үнэлгээ”, Геоэкологийн хүрээлэн (2000, 2003), Газарзүйн хүрээлэн (2010)-гийн бүтээлүүдэд хөдөө аж ахуйн газрын болон хөрсний чанарын үнэлгээг байгаль газар зүйн нөхцлөөр үнэлэх үнэлгээг нийт нутаг дэвсгэрийг тойрогт хувааж, хөрсний үржил шимийг оноогоор үнэлэх, газрын чанарын ба эдийн засгийн үнэлгээний шалгуур үзүүлэлт болон тэдгээрийн хоорондын хамаарлыг тогтоох, үнэлгээний зураглал боловсруулах ажлыг улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан хийсэн байна.
3. К.Маркс бичихдээ “Газар, ус ой зэрэг байгалийн нөөц нь ямар нэг хүний хөдөлмөрөөр бүтээгүй учир өртөггүй бөгөөд түүний өртгийг үндэслэн үнэлэх аргагүй, харин түүн дээр явагдаж байгаа үйл ажиллагааны ашгийн хэмжээгээр үнэлнэ” гэжээ.
4. А.Смитийн тодорхойлсноор: Рент буюу газар эзэмшсэний түрээс нь ердийн байдлаараа, тухайн газрын чанараас хамааран түрээслэгчийн өгч чадах дээд үнэ байдаг.
5. Бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо 10х10 метрийн хэмжээ бүхий 100 м2 талбай бүхий бэлчээр дээр сонгон уг бэлчээрийг төлөөлж чадахуйц зүйлийн бүрэлдэхүүний хувьд жигдхэн авч талбайн зүйлийн бүрэлдэхүүнийг бүрэн илрүүлж ургамлыг бүрхэцийг Л.И.Раменскийн (1971), аривыг Друдегийн (Шенников 1964) аргаар тус тус тодорхойлсон.
6. Монгол орны газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог байдал зэрэг нь олон төрлийн хөрс бүрэлдэн тогтворжих өвөрмөц нөхцлийг бүрдүүлжээ. Манай орны хөрсийг геоморфологийн нөхцлөөр нь уулын ба тал хөндийн хөрс гэсэн хоёр том бүлэгт хуваагаад, харин бүс дундын хөрсүүдийг тусгайд нь бүлэг болгон үздэг. Тал хөндийн ба уулын хөрс зөвхөн тархалтын нөхцлөөр хоорондоо төдийгүй, хөрс үүсвэрийн болон өгөршлийн үйл явцын шинж байдлаар өөр юм. Даш Д. Монгол орны ландшафт-экологийн асуудлууд. УБ.,2000.
7. Тус сумын нутаг дэвсгэр дундаж өндөрлөгтэй уулсын хотгор гүдгэр зонхилсон нутаг юм. Ургамал газарзүйн мужлалаар Уулын ойт хээрийн провинцид хамаарна. (А.А Юнатов, 1950).
8. В.В Докучаев хөрсний үнэлгээг хийхдээ түүний үзэж байгаагаар хөрсний үржил шимийг тодорхойлоход шаардлагатай дараах үзүүлэлтүүдийг авч үзсэн.
1. Хөрсний геологийн шинж чанар
2. Хөрсний химийн шинж чанар
3. Хөрсний шингээх чадвар
4. хөрсний физик шинж
Хамгийн сайн хөрсөнд тооцогдох хар шороон хөрсний үзүүлэлтүүдийг 100 оноогоор үнэлж түүнтэй харьцуулах замаар бусдыг тодорхойлсон. Дээр дурьдсан 4 үндсэн үзүүлэлтийн дундаж онооноос үндэслэн хөрсний эцсийн үнэлгээний дүнг гаргаж авсан байна.
9. “Хөрсний чанарын үнэлгээ нь газар тариалангийн соёл, байгаль орчны харьцуулж болохуйц түвшинд тухайн тодорхой нөхцөлд байгаа ургацын хэмжээ, чанарыг тодорхойлогч хөрсний оношлох шинж чанаруудыг ялгавартай үнэлэх” явдал юм. С.Н.Тайчинов
10. Манай оронд хөрс болоод газрын иж бүрэн үнэлгээний асуудал бага судлагдсан бөгөөд энэ талаар хийгдсэн бие даасан анхны ажил гэвэл “БНМАУ-ын байгалийг үнэлгээ” Доржготов.Д, газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн бүтээл, /1984/ юм.
11. Хүчтэй доройтсон бэлчээрт шаралж, улалжийн төрлийн ургац ихэсч, малын сайн иддэг үетэн, зарим зүйл алаг өвсний ургац багасдаг. (Чогний., 2001)
12. Мал бэлчээрлэлтийн нөлөө ихсэх үед ихээхэн чийгсэг ургамлууд багасаж хуурайсаг ургамлууд ихсэж хээрийн ургамлан нөмрөг хуурайсдаг болохыг хээрийн бүсэд ажилласан олон судлаачдын (Лавренко, Дохман, 1933; Комаров, 1951; Горшкова, 1954; Горшкова, Лабанова, 1972 зэрэг) бүтээлд тэмдэглэсэн байдаг бөгөөд бидний судалгааны үр дүнтэй ерөнхийдөө дүйж байна.
13. Манай орны ойт хээр, хээрийн бүсийн бэлчээрийн талхлагдалтыг ихэнхи судлаачид О.Чогний (1975), Ч.Оюунцэцэг (1999) нар 3 түвшинд хувааж үзсэн байна.
1. Сул талхлагдалтай. Энэ үед үндсэн төрөлд гол зонхилох ургамлууд нь хэвээр байх ба зүйлийн тоо цөөрөх бөгөөд зарим бэлчээрийн нөлөөг сайн тэсвэрлэдэг агь, ширэг улалж, хиаглай түнх, туяхан дааган сүүл зэрэг ургамал ихэссэн байна. Га-гийн ургац 25-30 хувь буурч, ургамлын бүрхэц бага зэрэг өөрчлөгддөг.
2. Дунд зэрэг талхлагдалтай. Бэлчээрт ишгүй гичгэнэ, ширэг улалж, хоёр наст гол гэсэр, хиаглай түнх зэрэг үндэслэг ишт ургамлууд ихсэж крыловын хялгана, дагуурын биелэг өвс зэрэг бутлаг дэгнүүлт үндэстэй ургамал, цагаан түрүү мэт голлосон үндэстэй ургамлууд багасаж байна. Малд сайн идэгддэг ургамлууд багасаж газрын гадаргуу дахь ургамлын бүрхэц буурч, зүйлийн бүрэлдэхүүн 40-50 хувиар буурна.
3. Хүчтэй талхлагдалтай. Адамсын шаралж, агь, ишгүй гичгэнэ, галуун гичгэнэ, ширэг улалж, түнгэ хиаг, амманы сэдэргэнэ, лууль, халгай, үмхий шимэлдэг зэрэг ургамал ургасан байна. Га-гийн ургац 2-3 дахин буурч, зүйлийн бүрэлдэхүүн цөөрсөн.
14. Манай орны бэлчээрийн шимт чанарыг, өвс ургамлын малд идэгдэх байдлаар нь үнэлэх анхны судалгааг Оросын эрдэмтэн А.А.Юнатов(1950) хийж, онц, сайн, тааруу, огт идэгддэггүй гэсэн 5 баллаар үнэлсэн байдаг. Дараа нь бэлчээрийн ургамлын хөдлөлзүй шимт чанарын үнэлэх, зохистой ашиглах судалгааг М.Бадам (1969), Д.Банзрагч (1970), Х.Буян-Орших нарын эрдэмтэд нилээд дэлгэрэнгүй хийжээ.
15. Сэлэнгийн Сайхан, Хушаат сум, Дарханы Хонгор сумын бэлчээрийн чанарын үнэлгээ хийхдээ, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тусгаг бүрхэц, ургац зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэнээс гадна А.П.Шешнников, Е.М.Лавренко, Е.И.Рачковская /1978/ нарын үндэслэсэн экологи морфологийн үнэлгээний зарчмыг баримтлан хийсэн байна.
16. Газрын үнэлгээ нь хөрс, ургамлан нөмрөг ба газрын төрх байдал, байршил зэрэг байгалийн цогцолбор үзүүлэлтээс гадна түүн дээр субъектив нөлөөллөөр бий болсон үзүүлэлт, эдийн засгийн чадавхи зэрэг цогц үзүүлэлтээс бүрддэг. /Куаричев, 1982, Поддубный И.В, 1987/.
17. Манай орны газрын гадарга харилцан адилгүй өндөр нам зарим газар гадаргын хэрчигдэл ихтэй байдаг. Ж.Жигж 1975 Монгол орны нутаг дэвсгэрийн налуу гадаргын практик ач холбогдлыг 3 градусаас бага, 3-6 градус, 6-12 градус, 12-20 градус, 20 градусаас их хэмээн 5 ангилж бүлэглэсэн байдаг.
18. Монгол оронд зонхилон тархсан хүрэн хөрс нь маш жижиг үрлэн бүтэцтэй, шим тэжээлийн бодисоор хангалтгүй байдаг тул салхинд өртөхдөө хялбар байдаг нь эвдрэлд амархан орох нөхцлийг бүрдүүлдэг. Доржготов Монгол орны газарзүйн асуудал УБ, 1995 он
19. Хөрсний үржил шим буюу түүний ашиглагдах шинж чанарыг илэрхийлэх физик химийн үзүүлэлтүүдийг үнэлгээ хийхэд суурь болгон ашигладаг. Хөрс судлалын шинжлэх ухаанд хөрсний үржил шимийг тодорхойлогч цогц шинж чанаруудын нийлбэрийг далд үржил шим, зөвхөн ургац бүрдүүлэгч хэсгийг нь ашигт үржил шим гэж хуваадаг Санько П.М, 1973.
20. Газрын эдийн засгийн үнэлгээний эцсийн зорилго нь газар ашиглалтыг зөв төлөвлөх, байршуулах замаар түүнийг зөв зохистой ашиглах, газрын үнэ өртгийг тогтоох, түүнээс үндэслэн татвар, төлбөрийг тодорхойлох зэрэг асуудал болно. Газрын эдийн засгийн чадавхийг зөвхөн нэг үзүүлэлтээр тодорхойлох боломжгүй бөгөөд биет болон эдийн засгийн үзүүлэлтээр давхар тодорхойлох, зарим тохиолдолд хэд хэдэн үзүүлэлтээс бүрдсэн систем үзүүлэлтээр үнэлэх шаардлага гарч ирдэг. Газрын кадастр., Ц.Цэрэнбалжир, Б.Наранчимэг. 2004.
21. Үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлстэй харьцуулахад газрын нөөцийн зах зээл нэлээд өвөрмөц онцлогтой. Энэ онцлогыг газрын эрэлт нийлүүлэлтийг судлах замаар тайлбарлаж болно. “Эдийн засгийн ухаан”., П.Батаа. 2010.
22. Монгол хэлний тайлбар тольд “Үнэ” гэдэг ойлголтыг мөнгөөр үнэлсэн таваарын бодит өртөг, үнэ цэнэ гэдгийг аливаа юмны чухал хэрэгцээт чанар, гэж тайлбарлажээ. “Монгол хэлний тайлбар толь”., Я.Цэвэл. 1966.
23. “Өмчлөлийн суурь ойлголтыг газар л төрүүлнэ, гаднаас хөрөнгө татах том суваг ч болж чадна” хэмээн эдийн засагч Б.Энххуяг бичсэн нь үнэхээр газрын эдийн засгийг эргэлтэнд оруулснаас манай эдийн засагт, мөнгөний бодлогын хүрээнд томоохон нөлөөтэй гэдгийг харуулж байна.
24. Монгол орны газар тариалангийн бүс нутгуудад ургамлын ургалтын хугацаанд орох хур тунадасны хэмжээ нь өөрчлөлт ихтэй, тиймээс ургацын хэмжээ жил бүр өөр өөр байдаг. Рэгзэдмаа М. “Сэлэнгэ аймгийн уур амьсгалын нөөц, өөрчлөлтийн буудайн ургацад үзүүлэх нөлөө” ХАА-н ухаанаар докторын зэрэг горилсон бүтээл. УБ.,2010.
25. Бэлчээрийн газрын дундаж үнийг рентийн аргаар тогтоохын тулд малчин өрхийн жилийн дундаж орлого, зарлага ба цэвэр ашгийг тооцох хэрэгтэй. Малчин өрхийн орлого, зарлага нь нэлээд өвөрмөц, тэдний ахуй амьдралын онцлогтой уялдсан байдаг. Малчин өрхийн гол онцлог нь өөрөө үйлдвэрлэгч мөн хэрэглэгч болдог тул тэдний орлого, зардлыг нарийвчлан зааглан үзэхэд хүндрэлтэй. Д.Аваадорж., “Газрын үнэлгээний тайлан”. 2004.
26. Малчин өрхийн хувьд сар бүр тогтмол орлого олдоггүй бөгөөд хавар-ноос, ноолуур, зун-сүү, цагаан идээ, намар-мах, арьс шир, сүү цагаан идээгээ зах зээлд зарж борлуулдаг. Малчдын хувьд жилийн дундаж орлогынхоо 80-аас доошгүй хувийг мал аж ахуйгаас оруулдаг байна. Энэхүү орлого нь жилийн турш жигд ордоггүй, улирлын шинжтэй, жилийн ихэнх сард мөнгөн орлогын урсгал тасралтын шинжтэй байдаг онцлогтой. Гэтэл тэдний хэрэглээ байнгын шинжтэй байдаг. Малчин өрхийн амьжиргаа, Нөлөөлөх хүчин зүйл, дээшлүүлэх арга зам. А.Бакей, Н.Нямаа. 2012.
27. Тариалангийн газар нь ХАА-н эдэлбэр газрын нэг чухал хэсэг юм. Тариалангийн газрын эдийн засгийн үнэлгээ гэдэг нь газар тариалангийн үйлдвэрлэлийн үзүүлэлтээр дамжин үнэлэгддэг. Тариалдаг таримлынх нь төрлөөр, ялгаатайгаар үнэлэх нь төвөгтэй учир хамгийн их буюу өргөн тариалдаг ургамлаар нь жишиж үнэлэх асуудлыг гол зарчим болгодог. Манайд тариалдаг таримлуудын дотроос хамгийн өргөн тариалдаг /нийт талбайн 95 хувийг эзэлдэг/ хүнсний гол таримал нь үр тариа буюу буудай юм. Иймд тариалангийн газрын эдийн засгийн үнэлгээний үндсэн үзүүлэлтийг үр тарианы ургамлын үзүүлэлтээр дамжуулан тооцох нь илүү тохиромжтой. “Газрын задастр”, Ц.Цэрэнбалжир, Б.Наранчимэг. 2004.

Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД