Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2014-2019
Санхүүжилт: 31,500.0 мян.төг
Түлхүүр үг : Үйлчлүүлэгч, Хувийн хэвшил, Сувилагч, Ур чадвар, Эм зүйч
Үр дүн
1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь чанартай байх гэдэг ойлголтыг биелүүлэх үндсэн зарчим нь үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ юм. Үүний гол багана болох эмнэлгийн мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчид нь “Үйлчлүүлэгч төвтэй” эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх ойлголт сул буюу идэвхгүй, энэ чиглэлээр хуримтлагдсан туршлага үйлчлүүлэгчид ээлтэй бус байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйлчлүүлэгч төвтэй загварчлал нь ҮТЭМТҮ-ний 1) үндсэн суурь нь олон мэргэжилтэн бүхий багаар, тусламж үйлчилгээг тасалдалгүй, хүртээмжтэй хүргэж, үйлчлүүлэгчийн хэрэгцээнд үндэслэн дэмжлэг зааварчилгааг хүргэх, 2) эрүүл мэндийн мэргэжилтэн талаас үйчлүүлэгчийн хэрэгцээг дээдлэх, мэдээлэл, харилцаа холбоог хангаж, үйлчлүүлэгчид сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх дэмжих үйлчилгээ, 3) 2 талын хамтын ажиллагааг хангах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн, 9 үйл ажиллагаанаас бүрдэж байна.
2. Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн үзүүлэлт, эмчилгээний үр дүн сайн байхад тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ оролцох оролцоо чухал үүрэгтэй байна. Үйлчлүүлэгчийн идэвх нь үйлчлүүлэгчийн бодит оролцоонд хамгийн том нөлөө үзүүлж байгаа төдийгүй үйлчлүүлэгчийн идэвхтэй байдал, хамтран оролцох хүсэл нь үйлчлүүлэгчийн шийдвэр гаргах оролцоотой шууд хамааралтай байлаа. Үйлчлүүлэгчийн оролцоо идэвхийн загварчлалын хувьд Загвар 4 (Үйлчлүүлэгчийн шинж тэмдэг + Эрүүл мэндийн боловсрол + Оролцох хүсэл + Үйлчлүүлэгчийн идэвх**) нь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад үйлчлүүлэгчийн оролцоог бүрэн хангах боломжтойг харуулж байна.
3. Чанарыг сайжруулах арга хэрэгсэл болох “Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г тусламж үйлчилгээнд хэрэгжүүлэх нь үр дүнтэйг нотолсон хэдий ч манай орны хувьд энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, бодлогын баримт бичиг тодорхойлогдсонгүй. ҮТЭМТҮ-ний гол багана болох сувилагч мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх ур чадварын түвшин хангалтгүй болон эм зүйчийн үйлчлүүлэгчид үзүүлэх НЭМ-ийн тусламжийн хэрэгцээ өндөр байгаа нь эрүүл мэндийн мэргэжилтний чадамжийг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Тусламж үйлчилгээний чанарыг тодорхойлох нийтлэг болон өвөрмөц үзүүлэлтүүд нь үр дүн буюу гарцад чиглэсэн нь оновчгүй, үзүүлэлтийн суурь түвшинг тодорхойлоогүй нь чанарын хяналт, чанарын өсөлтийг тодорхойлох боломжгүй байна. Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад дан бүтцийн болон үр дүнгийн үзүүлэлтийг хэрэглэх бус, хэрэгжилтийн явцыг сайжруулах үүднээс нотолгоот үйл ажиллагааны үзүүлэлтийг эрүүл мэндийн салбарын чанарын бодлогод тулгуурлан түвшин бүрд хэрэгжүүлэх шаардлага байна.