Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үр тариаг /улаан буудай/ өвчин,хортон,хог ургамлаас хамгаалах цогц арга технологи



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2014-2016

Санхүүжилт: 198,600.0 мян.төг

Түлхүүр үг : гербицид, инсектицид, фунгицид, өвчин, хортон, хог ургамал

Үр дүн

1. Судалгаагаар буудайн тарималд ургалтын хугацаанд 9 зүйлийн өвчин үүсгэгч тэмдэглэгдсэн: Ustilago tritici Jens, Septoria tritici Rob, Septoria nodorum (Berk.) Berk, Puccinia recondita Rob, Bipolarias sorokiniana Shoemaker, Alternaria alternata (Fr.) Keissl, Fusarium graminearum Shwabe, F. culmorum (Wm.G. Sm.) Sacc. Cladosporium herbarium (Pers.) Link
2. Судалгаа явуулсан газар буудайн хатуу харуу өвчин илрээгүй, тоосон харуу, үндэсний илжрэл өвчин 12.8-23.8% тархсан байлаа.
3. Alternaria төрлийн мөөгөнцрийн ДНХ-г ялгаж ПГУ бүтээгдэхүүнийг Солонгос улсын Macrogen компани руу явуулж сиквенс дарааллыг тогтоон BLAST анализ явуулж Генбанкинд хадгалагдаж буй бусад Alternaria alternata зүйлийн мөөгөнцөртэй 100% ижил дараалалтай байгааг тогтоов.
4. Буудайнд өвчин үүсгэгч 3 төрөл (Fusarium, Tilletia, Ustilago) мөөгөнцрийг ПГУ-ийн тусламжтайгаар илрүүлэв. Ut маркерын 500 bp-д толбо өгсөн учир энэ нь Ustilago tritici зүйл болохыг тогтоов.
5. Тоосон харуу, үндэсний илжрэл өвчнөөс шалтгаалан ургацын алдагдал Төв аймгийн хэмжээнд 16.6%, Сэлэнгэ аймагт 18.1%, Дархан-Уул аймагт 16.4%, Хэнтий аймагт 13.5 байгаа нь тогтоогдлоо.
6. Буудайн үр ариутгалд Фолмекс 250, Иншүр, Оплот бэлдмэлүүдийг хэрэглэхэд үндэсний илжрэл ба тоосон харуу өвчний эсрэг үр дүнтэй болох нь тогтоогдов. 7.Төв аймгийн Борнуур суманд буудайн таримлын ургалтын хугацаанд нийт 9 багийн 18 овогт хамаарах 40 зүйл, явуулын судалгаагаар газар тариалангийн төв бүсэд 8 багийн 15 овогт хамаарах 29 зүйл шавьж тэмдэглэгдэв.
8. Буудайн хөгжлийн үе шат бүрээр хортон шавьжийн тархалтыг тооцож үзэхэд нийт 8 багийн 11 овгийн 30 зүйлийн хортон шавьж тархаснаас Trigonotylus caelestialium, Psammatettix alienus зүйлийн шавьжууд хамгийн их тохиолдоцтой байлаа.
9. Монгол орны байгалийн бүсчилэлийн зураг дээр буулгаж, 1:2:000.000, 1:2:000.000, 1:10:000.000 масштабтай тархалтын зураглалыг гаргав.
10. Буудайн талбайд LCO1490 болон HCO2198 сонгомол праймерийг ашиглан ПГУ явуулахад 710bp уртад толбо өгч Psammatettix aliemus зүйл болохыг тогтоов.
11. Буудайн бөөсийг 2 өөр төрлийн сонгомол праймераар ПГУ явуулахад Cyt-c-5, Cyt-c-3 праймерт толбо илрээгүй бөгөөд Sm10f, Sm10r праймераар 150bp уртад толбо өгч Sitobion avenae F зүйл болохыг тогтоолоо.
12. Буудайн талбайд 2014-2016 онд судалгаанд хамрагдсан талбайд 17 овгийн, 26 төрлийн, 26 зүйлийн хог ургамал тэмдэглэгдсэний 13 зүйл буюу 50%-ийг нэг наст, хоёр зүйл буюу 7.7%-ийг хоёр наст, 11 зүйл буюу 42.3%-ийн олон наст хог ургамал тархсан байгааг тогтоолоо.
13. 2016 онд хөрсний 0-10см давхаргад 1322.6 сая/ш үр тархсан нь 2014 оныхоос 402.3 сая/ш-ээр их, 2015 оноос 396,4 сая/ш –ээр илүү хог ургамлын үр агуулагдаж байлаа.
14. Цагаан лууль, Чөдөр тарна эртийн зусах ургамал 5-р сарын 2-р 10 хоногоос ургаж эхлэн 9-р сарын эхний 10 хоногт үр нь боловсорч гүйцэж байлаа.
15. Хог ургамлын эсрэг Тримекса 15г/га+Клиодмекс Плюс 0.4л/га тунгийн холимогоор хэрэглэсэн хувилбар 90.9%-ийн техник үр дүн үзүүлж ургацыг 1.3ц/га-аар нэмэгдүүлж байв.
16. Десикаци хийх зорилгоор Торнадо 2.0л/га, тунгаар туршсан хувилбар нь 7 хоногийн дараа буудайн үрийн чийгийг 15.3% болтол бууруулж тэмцэхэд төвөгтэй чөдөр тарна, цагаан лууль, царвант шарилж, ямаан шарилж, хулганы гиш гэх мэт хог ургамлын үрийг цайруулж, ногоон массыг хагдрааж байлаа.
17. Торнадо гербицид буудайн үр, сүрэлд пестицидийн үлдэгдэл илрээгүй.
18. Явуулын судалгаагаар газар тариалангийн төв бүс болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг дахь ТЭДС, ОБЕГ-ын УҮНСангийн агуулахаас авсан буудайн нийт 30 дээж авч шинжилгээ хийн агуулахын шавьж, хачгийн тархалтын судалгааг хийж гүйцэтгэлээ.
19. Үр тариаг хадгалалтын үед хөнөөл учруулдаг энгийн үст хачгийн биологи, хор хөнөөл, тархалтыг судалж тогтоосны дүнд Монгол улсад гадаад хорио цээртэй хөнөөлт организмын жагсаалтанд орууллаа.
20. Агуулахын шавьж, хачигтай утах аргаар тэмцэх туршилтанд ОХУ-ын “Щелково агрохим” компаний Дакфосал ТАБ /фосфид алюмини 570г/кг/ бодисыг 7г/м3, 5г/м3, 3г/м3 янз бүрийн тунгаар тус бүр 33 ширхэг бодгаль авч лабораторийн нөхцөлд туршихад Даксофал нь 5-7г/м3 тундаа 90.9-100%-ийн техникийн үр дүн үзүүлж шалгарлаа.
21. Лабораторийн нөхцөлд Дакфосал ТАБ /фосфид алюмини 570г/кг/ бодисыг 9г/т, 7г/т, 5г/т тунгаар 1кг буудайн үртэй экскаторт 33 ширхэг бие гүйцсэн энгийн үст хачиг хийж туршихад Фосфид алюмини 57% утагч бодис нь 5г/т тунд 84.8-87.9%, 7-9г/т тундаа 93.9-100%-ийн техникийн үр дүн тус тус үзүүлэв.
22. Германы “Байер” фирмийн К-Обоиль 2.5% инсектицидээр агуулахын шавьж, хачигтай шүрших аргаар 0.4мл/м2, 0.6мл/м2, 0.8мл/м2 тунгаар туршихад 0.6-0.8мл/м2 тундаа 93.9-100%-ийн техникийн үр дүн үзүүлж шалгарлаа.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 М. Отгонсүрэн Монгол орны бэлчээр, ХАА-н таримлын өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтан тэдгээртэй тэмцэх аргын систем 2014 Дэлгэрэнгүй
2 М. Отгонсүрэн Буудай тариалахад ургамал хамгааллын цогц аргыг хэрэглэх үндэс 2015 Дэлгэрэнгүй
3 Ургамал хамгааллын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага 2015 Дэлгэрэнгүй
4 Экологи-ургамал хамгаалал сэтгүүл 2016 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 П. Буянтогтох Үр тариаг агуулахын хөнөөлт шавьж, хачгаас хамгаалах технологи 2016 Дэлгэрэнгүй
2 Т. Аззаяа, М. Отгонсүрэн Буудайг өвчин хог ургамлаас хамгаалах технологи 2016 Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 П. Буянтогтох, Н. Бямбалхагва Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт шавьж, хачгийн хор хөнөөл тодорхойлох арга 2014 Дэлгэрэнгүй
2 П. Буянтогтох, Н. Бямбалхагва Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт хачиг илрүүлэх арга 2014 Дэлгэрэнгүй
3 П. Буянтогтох, Н. Бямбалхагва Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт шавьж илрүүлэх арга 2014 Дэлгэрэнгүй
4 С. Балдандорж, Ч. Оюун Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс хог ургамал илрүүлэх арга 2015 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б. Мөнхцэцэг, Т. Дэжидмаа, М. Отгонсүрэн Таримал ургамлын өвчин, шавьж, мэрэгч, хог ургамалтай тэмцэх аргын зөвлөмж 2015 Дэлгэрэнгүй
2 Б. Ичинхорлоо, Б. Мөнхцэцэг, Т. Аззаяа, М. Отгонсүрэн Буудайг хөнөөлт өвчин, хортон шавьж, хог ургамлаас хамгаалах цогц аргын зөвлөмж 2016 Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Т. Аззаяа, Б. Цолмон Ластик топ гербицидийг хэрэглэх заавар 2014 Дэлгэрэнгүй
2 Т. Аззаяа, Б. Цолмон Тримекс гербицидийг хэрэглэх заавар 2015 Дэлгэрэнгүй
3 Т. Аззаяа, Б. Цолмон Клиомекс гербицидийг хэрэглэх заавар 2015 Дэлгэрэнгүй
4 Т. Аззаяа, Б. Цолмон Клодимекс гербицидийг хэрэглэх заавар 2015 Дэлгэрэнгүй
5 Т. Аззаяа, Б. Цолмон Базагран гербицидийг хэрэглэх заавар 2015 Дэлгэрэнгүй
6 М. Отгонсүрэн Omex seguential-1 бордоо хэрэглэх заавар 2015 Дэлгэрэнгүй
7 Т. Аззаяа, Т. Дэжидмаа Omex seguential-2 бордоо хэрэглэх заавар 2015 Дэлгэрэнгүй
8 Т. Аззаяа Гербитокс гербицидийг хэрэглэх заавар 2015 Дэлгэрэнгүй
9 Т. Дэжидмаа Деметра гербицидийг хэрэглэх заавар 2015 Дэлгэрэнгүй
10 Т. Дэжидмаа Ургамал хамгааллын шинэ бодисын жагсаалт хэрэглэх заавар 2015 Дэлгэрэнгүй
11 П. Буянтогтох, М. Маш-Үлэмж, Ч. Энхбаяр, Ц. Уянга Агуулахын шавьж хачигтай Актелик бодисыг хэрэглэх заавар 2015 Дэлгэрэнгүй
12 П. Буянтогтох, М. Маш-Үлэмж, Ч. Энхбаяр, Ц. Уянга Агуулахын шавьж хачигтай Дакфосал утагч бодисыг хэрэглэх заавар 2016 Дэлгэрэнгүй
13 П. Буянтогтох, М. Маш-Үлэмж, Ч. Энхбаяр, Ц. Уянга Агуулахын шавьж хачигтай К-обоиль бодисыг хэрэглэх заавар 2016 Дэлгэрэнгүй
14 П. Буянтогтох, М. Маш-Үлэмж, Ч. Энхбаяр, Ц. Уянга Буудайг хадгалалтын үеийн шавьж, хачгаас хамгаалах технологийн заавар 2016 Дэлгэрэнгүй
15 О. Ариунаа, И. Отгонбаатар, Ж. Амарсайхан Допинг гербицидийг хэрэглэх заавар 2016 Дэлгэрэнгүй
16 О. Ариунаа, И. Отгонбаатар, Ж. Амарсайхан ДФЗ супер” гербицидийг хэрэглэх заавар 2016 Дэлгэрэнгүй
17 О. Ариунаа, И. Отгонбаатар, Ж. Амарсайхан Супер стар гербицидийг хэрэглэх заавар 2016 Дэлгэрэнгүй
18 Иншүр үр ариутгалын фунгицидийг хэрэглэх заавар 2016 Дэлгэрэнгүй
19 Оплот үр ариутгалын фунгицидийг хэрэглэх заавар 2016 Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 M. Azzaya Results of application of herbicides for controlling the weeds in wheat field 2014 Дэлгэрэнгүй
2 T.Аззаяа Results on development of monitoring tools for storage grain insects 2014 Дэлгэрэнгүй
3 П. Буянтогтох Изучение распространения амбарных клещей в Монголии 2015 Дэлгэрэнгүй
4 T. Аззаяа, Б. Цолмон Результаты проведения десикации в зерновых полях 2015 Дэлгэрэнгүй
5 B.Dondov Analysis of the Virulence of Pathogens Populations Wheat (Triticum aestivum L) Leaf Rust 2016 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 М. Отгонсүрэн, М. Бямбасүрэн Монгол орны ургамал хамгааллын шинжлэх ухааны чиг хандлага, зорилт 2015 Дэлгэрэнгүй
2 Т. Аззаяа, Г. Цэрэнханд, М. Отгонсүрэн Chenopodium album L гербицидэд тэсвэрлэсэн дүн 2015 Дэлгэрэнгүй
3 М. Отгонсүрэн Ургамал хамгааллын бодис туршсан дүнгээс 2015 Дэлгэрэнгүй
4 П. Буянтогтох, Ч. Энхбаяр, Н. Лхагважав Монгол орны пестицидийн хэрэглээ, цаашдын чиг хандлага 2015 Дэлгэрэнгүй
5 Ц. Мягмар, Ч. Энхбаяр, Ц. Уянга Каратэ инсектицидийн агууламжийг тодорхойлох шинжилгээний дүн 2016 Дэлгэрэнгүй
6 М. Отгонсүрэн, Т. Аззаяа Буудайн талбайн хог ургамлын эсрэг шинэ төрлийн гербицид туршсан дүнгээс 2016 Дэлгэрэнгүй
7 М. Отгонсүрэн, Т. Аззаяа Зарим хог ургамлын биологи –экологийн онцлог, тэдгээртэй тэмцсэн дүнгээс 2016 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 P. P. Buyantogtokh, Ch Myagmar “Study of safety plant products future trends” 2016 Дэлгэрэнгүй
2 Ch Myagmar “Biopesticides production and usage in Mongolia” 2016 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 М. Отгонсүрэн, Т. Аззаяа Хөрсний үржил шимд хог ургамлын үзүүлэх нөлөө 2014 Дэлгэрэнгүй
2 М. Отгонсүрэн Пестицидийн судалгааны үр дүн, хэрэглээний асуудлаар 2014 Дэлгэрэнгүй
3 М. Отгонсүрэн Ургамал хамгааллын асуудлаар 2014 Дэлгэрэнгүй
4 П. Буянтогтох, Б. Санчирмаа Агуулахын хөнөөлт хачиг илрүүлэх, хор хөнөөл тогтоох аргын судалгаа 2014 Дэлгэрэнгүй
5 П. Буянтогтох, Ч. Мягмар Үр тариа, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах үед тавигдах чанар, эрүүл ахуй хорио цээрийн шаардлага, түүний хэрэгжилт явц, үр дүн 2014 Дэлгэрэнгүй
6 Ч. Мягмар, Ц. Уянга Үр тариа, төмс, хүнсний ногоонд хүнд металлын эрсдэл тооцсон дүн 2016 Дэлгэрэнгүй
7 Б. Ичинхорлоо, Б. Мөнхцэцэг Буудайн талбайд тархсан шавьжийн зүйлийн баялаг 2016 Дэлгэрэнгүй
8 М. Отгонсүрэн Ургамал хамгаалал, ургамлын өвчин, хортон, хог ургамалтай тэмцэх асуудлаар 2016 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД