Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг тэтгэх зорилгоор хүн төрөлхтөн олон тооны бодисыг газар тариаланд бордоо нэрээр хэрэглэж ирсэн. Орчин үеийн газар тариаланг бордоо болон таримал ургамлыг бордох системгүйгээр төсөөлөх аргагүй юм. Газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд тарималд тохирсон бордооны төрөл, бордох арга, бордох тун, хугацааг зөв тооцох шаардлагатай. Газар тариаланд бордоо болгон асар олон тооны бодисуудыг ашигладаг бөгөөд эдгээрийг үндсэнд нь 3 ангилдаг. 1. эрдэс бордоо
2. шим бордоо
3.бактерийн бордоо. Шим бордоо нь олон төрөл байдаг. Шим бордоо нь хэд хэдэн давуу талтай. Үүнд: үнэ багатай, олдоц ихтэй, үлдэгдэл үйлчилгээ сайтай, хөрсний хими, физик, биологийн шинж чанаруудад бүгдэд нь сайнаар нөлөөлж хөрсний үржил шим, бүтэц, технологийн шинж чанар, таримлын ургац, түүний чанарыг нэмэгдүүлдэгээрээ чухал ач холбогдолтой бордоо юм. Мөн ургамалд шаардлагатай макро, микро элементүүдийг ихээр агуулдаг.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 73
Ишлэгдсэн тоо : 0