Монгол ардын эмнэлэгт 'Жүдлэн' буюу шимийг авахуулах, хөгшрөлтөөс хамгаалах зорилгоор хэрэглэж байсан 'Хөдөөний бираага' ургамлын газрын дээд хэсгээс бэлдсэн бэлдмэлийн атеросклерозын эсрэг идэвхийг судлах зорилготой ажилласан. Туршлагын амтанд зохиомол атеросклерозын эмгэг үүсгэн бэлдмэлийн өөх тосны солилцоо, цусны бүлэгнэлт болон гол судасны хананд үүссэн өөрчлөлт, дотоод шүүрлийн гормоны идэвхид нөлөөлөх үйлдлийг судалж, эмийн үйлдлийн механизмыг тогтоосон. Бэлдмэл нь туулай, харх зэрэг амьтанд үүсгэгдсэн атеросклерозын эмгэг загвар дээр цусанд өөх тосны бодисыг бууруулах, бөөрний дээд булчирхайд стероид бүтэцтэй гормоны нийлэгжилтийг идэвхжүүлэх, липотроп, эстероген төстэй үйлдэлтэйгээс гадна, эсийн мембранаас илүүдэл холестриныг зайлуулдаг өндөр нягтралтай липопроотеидын спектрийг хэвийн болгох, цөс нийлэгжилтийг сайжруулах, судасны хананд атеросклерозын товруу үүсэхээс хамгаалах үйлдэлтэй болохыг тогтоов. Эмнэлгийн практикт 'Тласол' нэртэй шинэ эмийг нэвтрүүлсэн болно.