Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын агуулгын судалгааны үр дүн (Газарзүйн сургалтын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.7 Нийгэм, эдийн засгийн газар зүй
Улсын дугаар : 4347
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ШАЛТГААН, ҮРДАГАВАР, МЕНЕЖМЕНТ

Аннотаци

Хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлын нэг нь уур амьсгалын өөрчлелт (УАӨ) юм. Иймд ЮНЕСКО-гоос "уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол" (climate change education)-bir тэргүүлэх чиглэл болгон зарласан билээ (UNESCO, 2014). УАӨ-ийн боловсролын талаар шинжлэх ухааны үндэстэй, системтэйгээр тусган хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөр өнөөг хүртэл ховор, мэргэжилтэн бэлтгэх юмуу багш бэлтгэх сургуулийн ганц нэг хөтөлберөөс хэтрэхгүй байна. ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт ч хангалттай түвшинд тусгагдаагүй байна. ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгах замаар УАӨ-ийн боловсрол олгох хэрэгцээ, шаардлага байгааг судалгааны ажлын үндэс болгов. Ялангуяа газарзүйн сургалтын хувьд илүү боломжтой гэж үзээд энэхүү судалгааг хийсэн. УАӨ-ийн боловсролын талаарх онол, үзэл баримтлалын талаар судлаачдын ном зохиол, бүтээлд анализ хийж, загвар боловсруулав. УАӨ-ийн боловсролын талаар бодлогын баримт бичиг, байгалийн ухааны сургалтын хөтөлбөрт тусгасан байдлыг судалж дүгнэлт гаргалаа. УАӨ-ийн боловсрол олгохдоо (а) үүсэх шалтгаан, (6) гарч буй үр дагавар 6а нөлөөлөл, (в) түүний эрсдлээс сэргийлэх менежмент гэсэн 3 үндсэн ухагдахууны хүрээг ялгаж болох ба эдгээр нь тус бүрдээ мэдлэг, чадвар 6а хандлагыг агуулж байхаар загвар байх нь тохиромжтой гэж үзсэн. Энэ загварыг баримтлан газарзүйн сургалтын хөтөлбөр, сурах бичигт шинэчлэл хийж, хэрэгжүүлсэн болно. Хэрэгжилтийн үр дүнг багш, сурагчдын мэдлэг, чадвар, хандлагад хоёр үе шаттай (хэрэгжүүлэхийн өмнө ба дараа) хийсэн тандалтаар гаргав. УАӨ-ийн талаар агуулга, арга зүйг сургалтын хөтөлбер ба сурах бичигт тусгаж, зөвхөн онолын мэдээлэл давамгайлсан бус, бодит амьдралын хэрэглээнд тулгуурласан, тодорхой кейс судлах, туршилт хийх зэргээр сурагчдын үйл ажиллагааг дэмжсэн, шинжлэн судлах арга барилд үндэслэсэн арга зүйг сургалтад ашиглах нь үр дүнтэй гэж бид үзлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 41

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 216
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :