Монголын хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай, түргэн шуурхай хангах, газрын тосны хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгуллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн удидлагыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг оновчлох асуудал юм.
Судалгааны ажлын үр дүнд Монгол улсын газрын тосны салбарын хөгжлийн үе шатуудыг хронологийн аргаар тодорхойлж, имитацийн загварчлалын аргад үндэслэж газрын тосны агуулахын бүтээгдэхүүний нөөцийн норматив түвшинг эрэлт ба улирлын хэрэглээг харгалзан тогтоож, бүтээгдэхүүний борлуулалтын нөөц багтаамжийн нормативыг ашиглан татан авалтын хэмжээг оновчилж, ретроспективын шинжилгээний аргад үндэслэн газрын тосны бүтээгдэхүүний богино хугацааны эрэлтийг тодорхойлох аргыг санал болгосон.
Судалгааны ажлын үр дүнд гаргаж авсан газрын тосны бүтээгдэхүүний богино хугацааны эрэлтийг тодорхойлох арга, татан авалт, агуулахын нөөцийн нормативыг тодорхойлох аргачлалыг манай улсын газрын тосны бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудад нэвтрүүлэх практик ач холбогдолтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0