Дэлхийн улс орнуудын насанд хүрсэн хүн амын дунд тархины судасны өвчин өргөн тархалттай тохиолдож байгаа бөгөөд Монголын насанд хүрсэн
100.000 хүн амын дунд тархины харвалтын давтамж 290, нас баралт 130 тохиолдол бүртгэгдэж байгаа нь бусад орны өвчлөл, нас баралттай харьцуулахад нэн өндөр үзүүлэлт юм. Иймд тархины судасны гаралтай өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлт нь тулгамдсан асуудал болж буй өнөө цагт гараг адын (саа) өвчний үед өргөн хэрэглэгдэж ирсэн эмийн үнэт түүхий эд болох хүдрийн заарыг судалж үр дүнг тооцох нь чухал ач холбогдолтой гэж үзлээ.
Хүдрийн заар 50, 100 мг/кг тундаа тархины ишеми-реперфузийн эмгэг загварын үед IL-1P, IL-6, TNF-a цитокиныг бууруулан, IL-10 цитокиныг нэмэгдүүлэх замаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүллээ. Мөн BDNF, NGF нейропротекгор факторууд, TGF-р цитокины болон TrkB рецепторын мРНХ экспрессийг нэмэгдүүлсэн нь Монгол орны баданга хүдрийн заар мэдрэлийн эсийн өсөлтийн хүчин зүйлийг дэмжих үйлдэлтэй болохыг илтгэжбайна. Хүдрийн заар 100 мг/кг тунгаар тархины ишеми-реперфузийн эмгэг загварын үедтархины эдэд агуулагдах Arg-1, Bcl-2 уургийн илрэлийг нэмэгдүүлэн, 1Ьа-1 уургийн илрэлийг бууруулснаар мэдрэлийн эсийг хамгаалах, мэдрэлийн эсийн үхжилээс сэргийлэх, шигдээсийн талбайг бууруулж, хөдөлгөөний үйл ажиллагааг сэргээх нөлөөтэй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 20
Ишлэгдсэн тоо : 0