Говийн бүсэд цөөн тоогоор үржүүлж буй нутгийн цагаан ямааны удмын санг хамгаалж, цэвэр үржүүлэг, эрлийзжүүлгийн аргаар шинэ үүлдэр бий болгох, удамшлыг бататгах ашиг шимийн гарц, чанарыг тогтворжуулж сайжруулах үржлийн ажлын онол-арга зүйн үндэслэлийг боловсруулахад энэхүү эрдэм шинжилгээний ажлын зорилго оршиж байв. Энэхүү судалгаагаар дараах үр дүнд хүрэв.
1. Нутгийн монгол ямааг зүсээр нь зориуд сонгон “өөр дотор нь” цэврээр үржүүлж, селекц явуулснаар цагаан зүстэй Залаажинст-Эдрэн(2015) үүлдрийг бий болгосон Баянхонгор аймгийн говийн бүсэд 2000 он хүртэл зонхилж байсан ГГСхМонголын эрлийз хар ямааг ЗЖЦ ухнаар цус шингэх буцаах эрлийзжүүлэг явуулахад F1 үед шинж тэмдгийн удамшлын хуулийн дагуу 75% хар зүстэй, 25% нь цагаан зүстэй буюу 3:1 харьцаатай ишиг гарсан бөгөөд эрлийзжүүлгийг цаашид үргэлжлүүлэн цагаан зүсээр сонгон үржүүлснээр F2 үед цагаан зүстэй ишиг 50%, F3 үед 75% болж нэмэгдэж байхад хар зүстэй ишигний тоо үе тутамд 2 дахин цөөрсөөр F4 буюу F5 үеэс үлдсэн цөөн хар ямааг үржлээс заазлаж, зөвхөн цагаан зүстэй ямааг зориуд сонгон үржүүлсэнээр нийт ямаан сүргийг WW, Ww, ww генотиптэй цагаан зүстэй болгож жигдрүүлсэн болно.
2. “Залаажинст-Эдрэн” үүлдрийн ямааны өсөлт сүүлийн 5 жилийн дунджаар
9.3%, сүргийн бүтцийн дотор эм ямаа 44%, ухна 1.0%, өсвөр ямаа 24%, эр ямаа
30.1%-ийг эзэлж,
53.2 мянган эм ямаанаас
45.5 мянган төл бойжуулж, сувайралт
14.1%, хээл хаялт
5.0%, төл бойжилт
89.4%, онд оролт 90,7% байгаа нь өсөлт, нөхөн үржлийн чадавхи сайтай байна.
3. “Залаажинст-Эдрэн” үүлдрийн ямааны ноолуурын гарц охин борлонгийнх
324.2+
9.56 гр, борлон ухных
353.7+
10.8 гр, эм ямааных
435.1+
11.5 гр, бүдүүн ухных
512.4+
12.39 гр, сүргийн дунджаар
406.3 гр, ноолуурын голч дээрх дарааллаар
15.57;
15.97;
16.26;
16.82;
16.15 мкм, тэрчлэн ноолуурын голчийн
85.4-
90.7 хувийг үйлдвэрлэл технологийн хамгийн ашигтай
13.0-
16.9 мкм голч бүхий ноолуур эзэлж байгаа, ноолуурын ердийн урт мөн дээрх дарааллаар
5.67;
5.64;
5.8;
5.93;
5.76 см, нийт үсэнд ноолуур
53.9-
56.5%-ийг эзэлж байгаа нь кашмир ноолуурын шаардлага хангаж байна.
4. “Залаажинст-Эдрэн” үүлдрийн ямааны нядлагын жин
19.6-
28.5 кг, нядлагын гарц
45.2-
46.7%, махны химийн найрлагад уураг
16.53%, тослог
27.73%, ус чийг
55.79%, хуурай бодис
38.4%, махны морфологи бүтцэд булчин мах
71.28%, өөх
7.87%, яс
17.3, холбох эд
3.04%-ийг эзэлж, махны илчит чанар дунджаар 10713 кДж, 1 кг ясанд ноогдох мах 4953 гр байна.
5. Залаажинст-Эдрэн үүлдрийн ямаанаас сүүний гарц
34.06 л, сүүний найрлагад уураг
3.6%, тослог
3.5%, чихэр
5.4%, хуурай бодис
9.8%, үнс
0.8% байна.
6. Залаажинст-Эдрэн үүлдрийн ямааны арьсны нийт зузаан дунджаар 1679 мкм, түүний 1.4%-ийг өнгөн хөрс,
66.0%-ийг үст давхраа,
32.6%-ийг торлог давхраа эзэлж, үсний нэг бүлэг уутанцрын тоо дунджаар
25.7 үүнээс анхдагч нь
2.8, хоёрдогч нь
22.9 байгаа нь бусад үүлдэр омгийн ямааныхтай ойролцоо байна.
7. Залаажинст-Эдрэн” үүлдрийн ямааны цусны ерөнхий уураг
66.44 г/л, альбумин
31.7 г/л, альфа глобулин
6.05 г/л, бетта глобулин
9.87 г/л, АлАТ уураг
36.6 нэгж/л, АсАТ уураг
95.8 нэгж/л, билирубин 1 ммоль/л буюу бусад монгол үүлдэр, омгийн ямааныхтай ойролцоо, өвчинд тэсвэртэй чадвар нь мөн ижил гэж үзэж болох юм.
8. Ноолуурын гарц ихтэй, хар зүстэй, АаСС буюу АаСс генотиптэй эрлийз эм ямааг “Залаажинст-Эдрэн” үүлдрийн ноолуурын хэвийн гарцтай, ухнатай нийлүүлэхэд F1 үед гарсан ишигний 50% нь хар зүстэй, ноолуурын гарц ихтэй, 25% нь цагаан зүстэй, гарц ихтэй, 25% нь цагаан зүстэй, хэвийн гарцтай ишиг гарсан бөгөөд эрлийзжүүлгийг үргэлжлүүлэн F4, F5 дахь үе хүртэл явуулахдаа цагаан зүстэй, ноолуурын гарц ихтэй ухныг сонгон үржүүлэгт ашигласнаар нийт ямаан сүргийн ноолуурын гарцыг
35.8-
41.9%-иар нэмэгдүүлсэн бөгөөд ийм зарчмаар ноолуурын голчийг нарийсгах селекц явуулах боломжтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 52
Ишлэгдсэн тоо : 0