Судалгааны ажлын үндэслэл: аливаа шинжлэх ухааны боловсролд хэлийг уламжлал ёсоор мэдээллийг дамжуулах энгийн хэрэгсэл гэж ойлгодог байсан (fang, 2006; ford & peat, 1988). өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны хэл нь сургалтын үйл явцад бага нөлөөтэй, идэвхгүй үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тодорхой шинжлэх ухааныг сурах, ойлгоход хэлний гүйцэтгэх үүргийн талаар авч үзэх асуудал эрс өөрчлөгдсөн байна. химийн хэл нь химид суралцахад түлхэц болох эсвэл эсрэгээрээ саад болж буй гол асуудлын нэг болж байна (ingo eilks, avi hofstein, 2013). мөн түүнчлэн судлаач lee (2005) аливаа асуудлыг илрүүлэх, тухайн асуудлыг шинжлэн судлах, үр дүнг шинжлэх ухааны хэлээр тайлагнах зэрэгт хэл шинжлэлийн мэдлэг дутмаг байх нь оюутны байгалийн ухааны хичээлийг сонирхох сонирхолыг бууруулдаг болохыг тодорхойлсон байна. энэ нь хэл шинжлэлийн чадвар ба химийн сургалт харилцан уялдаатай болохыг улам бүр чухалчлан үзэж байгааг харуулж байна. ийм учраас химийн хэл түүний агуулгын хүрээг тодорхойлох, эзэмшүүлж хөгжүүлэх арга зүйг хэлний философи, хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх ухааны үндэслэлтэй боловсруулж хэрэгжүүлэх онол арга зүйн асуудлыг судлах шаардлага гарч байна. судлагдсан байдлын тоймоос харахад ебс-ийн химийн хэлний үүрэг, ач холбогдол, агуулга, арга зүй, нэр томьёоны асуудлыг цэгцлэх талын судалгаанууд түлхүү хийгдсэн байх бөгөөд багш бэлтгэх их сургуулийн тэр дундаа оюутан багшийн эзэмшсэн байх химийн хэлний агуулга, түүний хөгжлийн талаарх судалгаа хомс хийгдсэн байна. иймээс энэхүү судалгааны ажлыг дараах асуултуудад хариулахад чиглүүллээ. үүнд:
- багшлахуйд химийн хэл ямар үүрэгтэй вэ?
- багшийн химийн хэлний чадамжийг юунд үндэслэн тодорхойлох вэ?
- химийн хэлний чадамжийн хөгжлийг дэмжих ямар арга зам байна вэ?
Судалгааны ажлын зорилго: оюутан багшийн химийн хэлний чадамжийг тодорхойлж түүний хөгжлийг дэмжих арга зүйг боловсруулахад чиглэгдэнэ.
Судалгааны ажлын зорилт:
- хэл, шинжлэх ухааны хэл, химийн хэлний талаарх онол, аргазүйн судалгаа хийх, асуудлын судлагдсан байдлыг тодорхойлж нэгтгэн дүгнэх
- оюутан багшийн эзэмшсэн байх химийн хэлний чадамжийг тодорхойлох, түүний хөгжлийг дэмжих арга зүйг боловсруулах
- боловсруулсан аргазүйг хэрэгжүүлэх сургах зүйн туршилт явуулах
- туршилт судалгааны үр дүнд боловсруулалт хийж дүгнэлт гаргах
Судалгааны арга зүй: Хэл шинжлэлийн үүднээс аливаа шинжлэх ухааны хэлийг зохиомол хэлний төрөлд хамруулдаг бөгөөд зарим эрдэмтэд шинжлэх ухааны хэлийг сурах нь хоёр дахь хэлийг сурахтай адил юм (LEMKE1990; WELLINGTON, OSBORNE 2001; МЫЧКО 2000; childs & o'farrell, 2003; викторовна 2009) ХЭМЭЭН ҮЗСЭН Иймээс хоёрдогч хэлийг эзэмшүүлэх Крашены онолыг оюутан багшийн химийн хэлний чадамжийг хөгжүүлэх арга зүй боловсруулахдаа хэрэглэсэн бөгөөд Жонстоны гурвалыг хэрэглэн Химийн дидактик хичээлийн лаборатори хичээлийн 13 сэдвийг хамруулан химийн хэлний үгсийн санг бүрдүүлэв. Боловсруулсан арга зүйг Химийн дидактик-1, 2 хичээлээр хэрэгжүүлж ХБШ-3 ангийн 29 оюутанд 96 цагийн сургах зүйн туршилтыг явууллаа. Оюутны химийн хэлний мэдлэг, чадвар буюу агуулгын чадамжийн датаг сургах зүйн туршилтын өмнө, явцад, сүүлд авсан түвшин тогтоох сорилоор, харин химийн хэлний туршлагын чадамжийн датаг оюутны бичил хичээл заах явцад ажиглалт хийх замаар тус тус цуглуулсан. Цуглуулсан датад SPSS программ ашиглан тоон боловсруулалтуудыг хийлээ.
Судалгааны ажлын үр дүн: Урьдчилсан үнэлгээгээр нийт оюутнуудын хувьд химийн хэлний мэдлэг, чадварын сорилын гүйцэтгэлийн хувь
57.8% буюу дундаас доогуур түвшинд байгаа нь химийн багш мэргэжлийн академик чадамжын хувьд хангалтгүй байгааг харуулж байна. Мөн химийн тэмдэглэгээний тухай мэдлэг, чадвар 70,17% байгаа нь химийн анхны ойлголтын түвшин дундаж байгаа хэдий ч химийн нэр томьёоны тухай мэдлэг, чадвар 50,72%, химийн нэршлийн тухай мэдлэг, чадвар 56,79%-тай байгаа нь багш бэлтгэх сургалтаар судалж буй мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээл тус бүрээр дээрх чадваруудыг эзэмшүүлж, хөгжүүлэхүйц агуулга, арга зүй, технологийг хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй болохыг харуулж байна.
Туршилтын явцад химийн хэлний агуулгын шалгуур тус бүр дунджаар
0.5-
0.63 оноогоор нэмэгдэж байгаа гэвч химийн хэлний түүхийн асуудал тухайлбал зарим элемент, томьёо, урвалын нээгдсэн түүхийг баримжаалах (
0.09 оноогоор нэмэгдсэн), зарим химийн нэршлийн гарал үүслийг тайлбарлах (
0.3 оноогоор нэмэгдсэн) болон химийн хэлний утга зүйн асуудлыг хангалтгүй (
0.2 оноогоор нэмэгдсэн) эзэмшсэн нь харагдаж байна. Энэ нь цаашид ЕБС-ийн болон багш бэлтгэх сургалтын агуулгад химийн хэлний нэр томьёоны утгазүй, гаралзүйн асуудал, химийн тэмдэглэгээ, нэршлийн түүхэн асуудлуудыг түлхүү оруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Химийн хэлний агуулгын чадамж дунджаар 9%-иар өссөн, сорилын онооны давтамж ба тархалт ойлролцоогоор 6-8 оноогоор нэмэгдсэн, гарааны ба эцсийн үнэлгээний t-ын утга
6.422, p-ийн утга .000 байгаа, химийн хэлний практик чадамж дунджаар 1.2 оноогоор нэмэгдсэн, хичээл заалт тус бүрийн хооронд ялгаа (p=
0.000) байгаа, улмаар оюутны химийн хэлний чадамжийн ахиц
14.68%-иар өссөн, туршилтын эхэнд ба сүүлийн үнэлгээний t-ын утга
11.576, p-ийн утга .000 байгаа зэрэг нь бидний боловсруулсан арга зүй ажиллаж эерэг үр дүн үзүүлж байгааг илтгэж байна.
Дүгнэлт хэлэлцүүлэг:
Химийн хэлний үүрэг түүний агуулга, арга зүйг задлан шинжлэх ба нэгтгэн дүгнэх замаар хийсэн дээрх судалгааны дүнд дараах дүгнэлт, санал зөвлөмжүүдийг дэвшүүлж байна.
- Хэлний философи, хэл шинжлэл, сурган сэтгэлзүй, дидактикийн онол аргазүйн үндэслэлийг тэдгээрийн уялдаа холбоо, зангилаанд тулгуурлан судалж химийн хэл нь бусад тэмдгийн системүүдийн адил химийн тэмдэглэгээ, нэр томьёо, нэршлээс тогтсон бие даасан тэмдгийн систем гэж тодорхойлов. Энэ утгаараа химийн хэл бол хоёрдогч хэл болох бөгөөд химийн хэл нь химийн шинжлэх ухааны агуулгыг илэрхийлэх, дамжуулах, хадгалах, хүлээн авах үүрэг бүхий танин мэдэхүйн чухлаас чухал хэрэглүүр, мөн химийн боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл явцад субьект хоорондын харилцааг хангах хэрэглүүр болох бөгөөд химийн хэл ба хими сэтгэлгээ салшгүй холбоотой гэсэн дүгнэлтийг хийлээ.
- Химийн боловсролын агуулга болон хэлний онолын тулгуур үзэл баримтлал болох семантик, грамматик, коммуникатив, этимологи, семиотик талууд дээр тулгуурлан химийн багш болохоор суралцаж буй оюутны эзэмшвэл зохих химийн хэлний агуулгын хүрээг тогтоолоо. Үүнд химийн тэмдэглэгээ, химийн нэр томьёо, химийн нэршлийн хүрээнд химийн хэлний хэрэглээний түвшинд суралцагчдын эзэмших мэдлэг, ур чадваруудыг нарийвчлан тодорхойлов.
- Оюутны химийн хэлний хөгжлийг дэмжих аргазүйг анх удаа Крашены хоёрдогч хэлийг эзэмшүүлэх онолд тулгуурлан боловсруулж хэрэгжүүлсэн нь цаашид химийн хэлийг эзэмшүүлэх онол, арга зүйн хөгжилд дэмжлэг болно хэмээн үзлээ.
- Сургах зүйн туршилтын эцэст оюутан багшийн химийн хэлний мэдлэг чадвар
9.43%-иар өссөн, мөн химийн хэлний туршлага хичээлээс хичээлд дунджаар 0,35 оноогоор нэмэгдэж байгаа болон гарааны үнэлгээ, эцсийн үнэлгээний t-ийн утга
6.422, p-ийн утга .000 байгаа, мөн оюутны хичээл заалт хооронд ялгаа (p=
0.000) байгаа, химийн хэлний чадамжийн хөгжлийг үнэлэх эхний ба сүүлийн үнэлгээ хооронд ялгаа (t=
11.576, P(sig)=.000) байгаа зэрэг нь бидний боловсруулсан арга зүй оюутны химийн хэлний хөгжлийг дэмжиж байгаа буюу 0 таамаглал няцаагдаж өрсөлдөгч таамаглал нотлогдож байгааг харуулж байна.
- АЛИВАА ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭЛНИЙ АГУУЛГЫН ХҮРЭЭГ ТОГТООХ, ТҮҮНИЙГ ЭЗЭМШҮҮЛЖ ХӨГЖҮҮЛЭХЭД ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ФИЛОСОФИ, СУРГАН СЭТГЭЛ ЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ ТУХАЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭЛИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ аргазүйн чухал асуудал болохыг бидний судалгааны үр дүн харуулж байна.
- Оюутны химийн хэлний чадамжийг тодорхойлж түүний хөгжлийг дэмжих арга зүйг боловсруулж туршсан нь бусад шинжлэх ухааны хэлний боловсролын агуулга, чадамжийг тодорхойлох онол, арга зүйн үлгэрлэл болж их, дээд болон ЕБС-ийн бусад хичээлийн сургалтад авч хэрэгжүүлэх боломжтой болохыг судалгааны үр дүн илэрхийлж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 32
Ишлэгдсэн тоо : 0