Хурцын дээд-6 уламжлалт эм нь Арүрийн жимс, Гүргэмийн цэцэг, Рудагийн үндэслэг иш, Башигын газрын дээд хэсэг, Гүгэл, Хүдрийн заараас бүрдэнэ. Уг эмийг Монголын уламжлалт анагаах ухаанд нян халуунаар толгой өвдөх, цус шараар толгой өвдөх, ям өвчнөөр толгой өвдөх, нүдэнд цагаа унах зэрэг өвчний үед хэрэглэдэг.
Монгол оронд гаршуулсан Баданга хүдрийн зааранд нийт 196 бодисыг Хийн хроматографи-Масс спектрийн аргаар илрүүлснээс сүүний хүчил, м-крезол, прастерон ацетат, 5α Андростан-3β,17β–диол, андрост-4-ен-17β-ол 3-он, дигидротестостерон, 5β-Андростан-3β,17 α–диол, 1-монопалмитин, 5α-холест-2-ен, холестрол, 5α-холест-3-ен, 5α-холестан-3β-ол зэрэг бодис зонхилон агуулагдаж байна.
Хүдрийн заарын үйлчлэгч бодис болох мусконы 2,4-динитрофенилгидразины урвалжтай урвалд орох тохиромжтой нөхцөлийг тогтоож, тоо хэмжээг тодорхойлох аргыг боловсруулан баталгаажуулав. Урвал явуулах тохиромжтой нөхцөл: катализатор: этанол, хлортустөрөгчийн хүчил, мускон ба 2,4-динитрофенилгидразины молийн харьцаа: 300 ба түүнээс дээш дахин их, тохиромжтой хугацаа: 20 ба түүнээс дээш минут, температур: 60-70°С. Хүчлийн концентраци, хугацаа, температур зэрэг гол нөлөөлөгч хүчин зүйлсийг эгц огтлолцлын төлөвлөлтийн аргаар судлан урвал явуулах хамгийн тохиромжтой нөхцөлийг температур: 65°С, орчин: хлортустөрөгчийн хүчил-усгүй этанол (1.25мл:
98.75мл), урвал явуулах хугацаа: 30 минут болохыг тогтоов. Дээрх нөхцөлд стандарт мусконы
0.04-
30.0 мкг/мл концентрацитай уусмал шугаман хамааралтай байж, хамаарлын коэффициент R=
0.999 байв. Буцаамж чанар
97.47-
101.53%, харьцангуй стандарт хазайлт нь
0.53-1.33% байв. Аргын нарийвчлал, давтагдах болон тогтвортой чанарын харьцангуй стандарт хазайлт
0.75-1.60%, хамгийн бага илрүүлэх концентраци
0.44 мкг/мл, хамгийн бага тодорхойлогдох концентраци 1.33 мкг/мл болохыг тогтоов. Боловсруулж, баталгаажуулсан аргаар хүдрийн зааранд агуулагдах мусконы хэмжээ
0.31±
0.005% болохыг тогтоосон ба хүдрийн заарын чийглэг
24.88±
0.85%, үнслэг
2.62±
0.32%, агаартан нян, хөгц мөөгөнцөр илрээгүй.
Хурцын дээд-6 уламжлалт эмэнд галлын хүчил, костунолид, Е-гүггүлстерон, апигенин, гидроксисаффлор шар А-г НҮХ-ийн болон ӨИШХ-ийн аргаар илрүүлэх тохиромжтой нөхцөлийг тогтоож, дээрх биологийн идэвхт бодисуудыг илрүүлэв.
Хурцын дээд-6 уламжлалт эмэнд агуулагдах полифенолт нэгдлийг галлын хүчилд шилжүүлэн тодорхойлов. Аргыг баталгаажуулахад галлын хүчлийн
0.24-
2.16 мкг/мл концентрацитай уусмал шугаман хамааралтай байж, хамаарлын коэффициент R2=
0.9994 байв. Гэрэл шингээлт болон концентрацийн шугаман хамаарлын тэгшитгэл у=
0.0849х+
0.001, буцаамж чанар
98.58-
101.35%, харьцангуй стандарт хазайлт
0.54-1.18%. Aргын нарийвчлал, давтагдах болон тогтвортой чанарын харьцангуй стандарт хазайлт
0.46-1.75%, хамгийн бага илрүүлэх концентраци
0.144 мкг/мл, хамгийн бага тодорхойлогдох концентраци
0.43 мкг/мл. Хурцын дээд-6 уламжлалт эмэнд полифенолт нэгдэл
65.95±1.05 мг/г, нийлбэр флавоноид
10.55±
0.16 мг/г, галлын хүчил
0.9±
0.08%, костунолид
0.1±
0.01 мг/г, апигенин
0.61±
0.031 мг/г, гидроксисаффлор шар А
0.043±
0.021%, мускон
6.01 ±
0.19 мкг/г, Е-гүггүлстерон
5.62±
0.016 мкг/г агуулагдаж байна.
Хурцын дээд-6 уламжлалт эмэнд Улаан башигын газрын дээд хэсгийг навчны гадаргуугийн үс, эпидерм, ишний склеренхим, навчны дамжуулах багцын модлогийн хэсгийн эсээр, Арүрийн жимсийг бүрхүүл эдийн эсээр, Өвсөн гүргэмийг цэцгийн дэлбийн эс, цэцгийн дохиурын шилбэний бүрхүүл эдийн эсээр, Рудагийн үндэслэг ишийг бүрхүүл эдийг бүрдүүлэгч эсээр тодорхойлох боломжтойг тогтоов. Хурцын дээд-6 уламжлалт эмийн зарим чанарын болон аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтооход: чийглэг
9.63±
0.09%, үнслэг
4.72±
0.22%, усанд хандлагдах бодисын хэмжээ
21.28±
7.11%, хар тугалга <
0.5 мг/кг, кадми <
0.1 мг/кг, агаартан нянгийн тоо 5x103, хөгц мөөгөнцөрийн тоо 3x102, Энтеробактер ба бусад грамм сөрөг, Staphylococous aureus, E.coli илрээгүй.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 16
Ишлэгдсэн тоо : 0