Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Манлайлал байгууллагын амжилтад нөлөөлөхөд байгууллагын соёлын нөлөө”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4526
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Эрх мэдлийн манлайлал, Өөрчлөлтөд хөтлөгч майлайлал, Үр ашгийн соёл, Хөгжлийн соёл, Бүлгийн соёл, Эрх мэдлийн соёл, Байгууллагын үүрэг, амлалт

Аннотаци

Өнөөгийн бидний амьдарч байгаа цаг үе бол “Хязгааргүй их өрсөлдөөний зуун“ юм. Энэхүү өрсөлдөөнд байгууллага өрсөлдөх чадвараа дээшлүүлж, урт хугацаанд оршин тогнохын тулд байгуулллагын зорилго, тэмүүлэлд үйл ажиллагаагаа чиглүүлж чадах манлайлагч зайлшгүй шаардлагатай болоод байна. Бусдад нөлөөлөх чадвар, байгууллагын зорилго зорилтыг хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэлийг төрүүлэх урлаг бол манлайлал бөгөөд манлайлагчийн мэдлэг ур чадвар, тэргүүлэх, эрсдэл даах, эрч хүчтэй байх, бүтээлч байх, өөрчлөлт хийх, алсын хараа зэргээс байгууллагуудын хоорондох ялгааг харж болно. Эрх мэдлийн манлайлал болон өөрчлөлтөд хөтлөгч майлайлал нь байгууллагын гишүүдийн сэтгэл ханамж, үүрэг хариуцлага, хичээл зүтгэл, бие даах байдал, ухамсар зэрэгт нөлөөлж аж ахуй нэгж төдийгүй бүхий л байгууллага, улс төр, нийгэм, соёл, шашин зэрэг янз бүрийн салбарт ашиглаглаж байна. Иймд дэлхий улс орнуудад батлагдсан шилжилтийн болон өөрчлөлтөд хөтлөгч манлайллын байгууллагын амжилтанд нөлөөлөх нөлөөлөл нь Монголын байгууллагуудад ижил үр дүнтэй эсэх, Монголын жижиг дунд бизнесийн байгууллагын манлайлагч нь байгууллагын ажиллагчдын ажлын хандлага, ажлын сэтгэл ханамжид хэрхэн нөлөөлж байгаа мөн түүнчлэн байгууллагын соёл, манлайлал, ололт амжилтын хооронд хамаарал, нөлөө багаа эсэхийг судлахыг зорьсон. Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангахад ЖДҮ-г хөгжүүлэх нь нэн чухал асуудал учраас Улаанбаатар дахь ЖДҮ-н байгууллагуудаас судалгааны обьектоор сонгон авсан. Судалгааны үр дүн нь өмнөх эрдэмтэдийн гаргасан өөрчлөлтөд хөтлөгч манлайллын хэв шинж нь ажиллагчдын үнэнч байдал ялангуяа ажиллагчдын ажлын хандлага, ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна. Эдгээр хүчин зүйлсийн хоорондын хамааралд байгууллагын соёл дэмжигч үүрэг гүйцэтгэдэг болохыг судалгааны үр дүн харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 66

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 136
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :