Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4805
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : газрын тос, аюулгүй байдал, хангамж, бүтэгдэхүүн, стратеги, нөөц

Аннотаци

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлын онол, олон улсын туршлагыг судалж, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход оршино.
Судалгааны ажлын зорилт:
• Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлын онолын үндсийг судлах;
• Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал, нөөц бүрдүүлэлтийн талаарх олон улсын туршлагыг судлах;
• Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдалд шинжилгээ хийх;
• Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг үйл ажиллагааг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох болно.
Судалгааны ажлын онол, арга зүй:
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн түүхийг хронологийн аргаар, дэлхийн газрын тос, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хангамжийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, хэтийн төлөвийг ретроспектив, эмперик, эдийн засаг-математикийн загварчлалын аргуудыг E-views программаар, экспертүүдийн саналыг SWOT-AHP арга ашиглан боловсруулалт хийв.
Судалгааны шинэлэг тал:
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлын онол, арга зүй, олон улсын туршлагад тулгуурлан Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдалд хүчин зүйлийн шинжилгээ хийж, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлийг шинжлэх ухааны үүднээс онол, практикийн түвшинд цогц байдлаар судалсан нь судалгааны ажлын шинэлэг тал болж байна.
Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг онол, олон улсын туршлагад тулгуурлан судлах оролдлогыг анхлан хийж, тодорхой дүгнэлт, санал дэвшүүлсэн нь мөн шинэлэг юм.
Судалгааны онолын ач холбогдол.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлын мөн чанар, онол, олон улсын туршлагад тулгуурлан газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах, стратегийн нөөц бүрдүүлэх тухай ойлголтыг онолын түвшинд тодорхойлж, хангамжийн аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл, тэдгээрийн сөрөг нөлөөллийг бууруулах, эерэг нөлөөллийг улам сайжруулах, газрын тосны хангамжийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цогцоор нь судалсан нь судалгааны ажлын онолын ач холбогдол оршино.
Судалгааны практик (хэрэглээний) ач холбогдол.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, газрын тосны хангамжийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашид сайжруулахаар санал дэвшүүлсэн нь практик ач холбогдолтой юм.
Судалгааны объект:
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж
Судалгааны ажлын бүтэц: Энэхүү нэг сэдэвт бүтээл удиртгал, гурван бүлэг, найман дэд бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдсэн болно.
Ерөнхий дүгнэлт:
Аливаа улс орны гадаад, дотоод бодлого стратегийн нэн чухал чиглэл бол эрчим хүчний тэр дундаа газрын тосны бодлого бөгөөд улс орны хөгжлийн үндсэн үзүүлэлт хэмээн тооцогдож, олон улсад газрын тос нь улс орны хөгжлийн түвшин, хүчирхэг байдлыг илтгэх нэгэн элемент, шалгуур болохын хувьд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах асуудлыг аюул, заналын тодорхой эх үүсвэрийг судалж тогтоох, аюул бүхий нөхцөл байдлын урьдчилсан судалгаа хийх, үнэлгээ дүгнэлт гаргах, аюул заналаас урьдчилан сэргийлэх, түүнээс үзүүлэх хохирлыг бууруулах, таслан зогсоох арга замыг боловсруулах гэсэн аюулгүй байдлын салбар онолын хүрээнд авч үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын хийсэн дүгнэлтээс үзэхэд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах асуудал нь эрчим хүчний аюулгүй байдлын гол бүрэлдэхүүн хэсэг тул “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал гэж тасралтгүй өсөж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хэвийн нөхцөл боломжийн үнэ тарифтай, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангахад дотоод болон гадаад хүчин зүйлүүдийн таатай нөхцөл, мөн түлш, эрчим хүчний тасралтгүй, тогтвортой байдал алдагдахаас хамгаалагдсан байх” гэж тодорхойлж болохоор байна.
Монгол Улсын хувьд газрын тосны тодорхой хэмжээний нөөцтэй, газрын тос экспортлогч орон боловч өнөөдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүний импортлон хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг хангаж байгаа өнөөгийн тогтолцоо нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, хэрэглээний үнийн индексийн өсөлт, нийгэм-эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа учраас газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай болохыг энэхүү диссертацын судалгааны ажилд үндэслэн тогтоолоо.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, хэтийг төлөвт SWOT АНР шинжилгээнд үндэслэн Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих, улсын нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, агуулах, сав паркийн техник, технологийн шинэчлэл, холбогдох хууль, эрх зүйн шинэчлэлт хийх, газрын тосны бүтээгдэхүүний үнийн эрсдлээс хамгаалах арга хэмжээг оновчилсноор газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг сайжруулах боломж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах олон улсын туршлагаас харахад улс орнуудыг 90 хоногийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байхыг зөвлөдөг бөгөөд манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 16 хоногийн нөөцтэй байна. Иймээс газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах нөөцийг 90 хоногт хүргэхийн тулд
625.4 мянган тонн шатахууныг нөөцлөн хадгалах шаардлагатай бөгөөд 60 хоногийн нөөц буюу
416.9 мянган тонныг хувийн хэвшил буюу компаниуд, 30 хоногийн нөөц буюу
208.5 мянган тонныг улсын нөөцөд бүрдүүлэн хадгалах шаардлагатай гэж үзлээ.
Эдийн засгийн бүс нутгуудын 2030 он хүртэл газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг эдийн засаг-математик загварчлалын аргаар тооцоолсны үндсэн дээр тухайн бүс нутгуудад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулахын багтаамж 300 мян.м3 байх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 6
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0