Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гербицидэд тэсвэртэй богино болцтой буудайн сортуудын селекцийн эх материал гарган авах



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар : 007

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2011-2013

Санхүүжилт: 75,000.0 мян.төг

Түлхүүр үг : Гербицид, селекци, генийн экспресс, rewerce transcriptase, PHX, ALS ген

Үр дүн

1.
а. Зөөлөн буудайн 6 сортын үрэн дээр хромосомын судалгааг хийсэн.
б. Зөөлөн буудайн Дархан -144 зэрэг сортуудын үндэсний үзүүрээс дээж аван 400 орчим түр бэлтгэмэл хийн өглөөний 10 – 11 цагт митоз хуваагдал эрчимтэй явагдаж байгааг тогтоолоо.
в. Митоз хуваагдалын үе шатууд болох профаз, метафаз, анафаз, телофаз, интерфазын үе шатыг илрүүлж микрофото зургийг авсан.
г. Туршилтаар гаргасан материалыг ашиглан оюутнуудад зориулсан сургалтын альбом бэлтгэсэн.
д. “Зөөлөн буудайн эсийн митоз хуваагдал ‘’ сэдэвт төгсөлтийн ажлыг МУБИС – Байгалийн ухааны сургуулийн оюутан Н. Халтар гүйцэтгэсэн.
2.
а. Монгол оронд тариалагдаж байгаа ирээдүйтэй сортоор шалгарсанДархан-34, Халх гол-1, Дархан-131, Дархан-74, Дархан-139,Халх гол-1 сортуудаас гербицидэд тэсвэржилтийн судалгааг ластик 100 гербицидийн Mg-1 (2.6 мг/л), Mg-2 (5.3 мг/л), Mg-3 (7.9 мг/л), болон Mg-4 (10.5 мг/л) концентрацитай орчинд ургуулж Дархан-34 сорт нь бусад сортуудаас илүү тэсвэртэй байгааг илрүүлэв.
б. Энэхүү туршилтуудыг ин витро орчинд явуулахын тулд үр ариутгалын 9 хувилбарыг туршсан ба хувилбар 8 буюу гипохлорт натрийн 5 %- иар 20 минут артутгах нь тохиромжтой байна.
в. Гербицидийн өндөр концентрацитай орчинд Дархан-34 сортын соёо нь хяналттай харьцуулахад өөрчлөлт өгөөгүй, өнгө ногоон, дундаж өндөр 12см (А) байсан. Дархан-74 сортын соёо харьцангуй бүдүүн, навч бага зэрэг шарласан, дундаж өндөр 7см (Б), Халхгол-1 сортын навч шарлаж хатсан, дундаж өндөр 6см (Г), Дархан-139 сортын навч шарлаж хатсан, дундаж өндөр 4см (В), Дархан-131 навч шарлаж хатаж үхсэн, дундаж өндөр 3см (Д), Дархан-144 сортын навч цагаан өнгөтэй, хатсан, дундаж өндөр 2см (Е) байна
3.
а. 2011 онд Зусах буудайн нутагшсан болон ирээдүйтэй 6 сортуудын гербицид тэсвэрийн хээрийн туршилт, судалгаа хийж, Дархан-34, Дархан-74 буудайн сортууд гербицидэд тэсвэртэй болохыг илрүүлсэн, Монгол буудайн нутгийн 10 дээжүүдийг судлаж, эрт болцтой буудайн нутгийн 6 дээжүүдийг шалгаруулсан.
б. 2012 онд Зусах буудайн эрт болцтой нутгийн шалгарсан дээжүүдийг Дархан-34, Дархан-74 сортуудтай топкросс эвцэлдүүлэг хийж, эрлийз эх материал бий болгосон, эрт болцтой Халх гол-1 сортыг Дархан-34, Дархан-74 сортуудтай реципрок эвцэлдүүлэг хийж эрлийз эх материал бий болгосон.
в. Гербицидэд тэсвэртэй болон тэсвэргүй сортоор шалгарсан дээжүүд дээр гербицидэд тэсвэрийг тодорхойлогч генийн экспрессийн судалгааг хийсэн. Үүний тулд эхлээд буудайн геномд байгаа гербицидэд тэсвэрийг тодорхойлогч генийг хайж олох судалгааны ажил хийсний үндсэн дээр кодлогч 2 генийг илрүүллээ. Эдгээр генүүдийн нуклеотидийн дарааллыг мэдээллийн сангаас олж, тохирсон праймерийг зохиож, урвуу транскрипцийн ПГУ урвалаар генүүдийн экспрессийн ялгааг олж тогтоов. Энэхүү ажлын үр дүн нь буудайн селекцийн эх материалаар эцэг эхийг сонгоход чухал онолын мэдээлэл болно.
4.
а. Буудайн селекцийн 6 сортын гербицид цацсан ба цацаагүй хувилбар тус бүрээс 10 ургамал 4 давталттай авч биометрийн хэмжилт хийхэд 2011 оны туршлагын урьдчилсан дүнгээр Халхгол-1, Дархан-74, Дархан-131 сортуудын гербицид цацсан хувилбарууд нийт иш, бүтээгдэхүүнт ишний тоо, нэг түрүүн дэх үрийн жин, ургацаар /+ Халхгол-1 үрийн тоо/ гербицид цацаагүй хувилбараас давуу байлаа.
б. гербицидийн өндөр концентрацитай орчинд Дархан-34 сортын соёо нь хяналттай харьцуулахад өөрчлөлт өгөөгүй, өнгө ногоон, дундаж өндөр 12см (А) байсан. Дархан-74 сортын соёо харьцангуй бүдүүн, навч бага зэрэг шарласан, дундаж өндөр 7см (Б), Халхгол-1 сортын навч шарлаж хатсан, дундаж өндөр 6см (Г), Дархан-139 сортын навч шарлаж хатсан, дундаж өндөр 4см (В), Дархан-131 навч шарлаж хатаж үхсэн, дундаж өндөр 3см (Д), Дархан-144 сортын навч цагаан өнгөтэй, хатсан, дундаж өндөр 2см (Е) байна
в. Буудайн дээрх 6 сортоос Ластик гербицидэд хамгийн тэсвэртэй сортоор Дархан-34 шалгарч, Дархан-74, Халхгол-1 сортууд дунд зэргийн тэсвэртэй сортоор шалгарлаа.
г. 2012 онд хийсэн эрлийз удмыг өвөл саванд тарьж F1 удмыг хурааж авсаныг 2013 оны 5 сарын 18-д талбайд тарьсан. Эрлийзийн эх, эцгийг 2 мөрөөр мөр тус бүрт 25 ш үрээр тарьж , дунд нь эрлийз 14 комбинацийн үрийг тарьсан. Эрлийз удмыг эцэг эхтэй нь харьцуулан судлах зорилгоор үзэгдэл зүйн ажиглалт хийж намар F2 удмын 6000 гаруй үрийг хураан авлаа.
д.Зусах буудайн нутагшсан болон ирээдүйтэй 6 сортын гербицид тэсвэрийн хээрийн туршилт судалгаа хийж, Дархан-34, Дархан-74 буудайн сортуудыг гербицидэд тэсвэртэй болохыг илрүүлсэн.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Батсүх Буянчимэг ”Ургамлын харьцуулсан генетик” сурах бичгийг их, дээд сургуулийн оюутан, магистрант, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн хүмүүст зориулан гаргав. 2013 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Батсүх Буянчимэг F1 эрлийз удмын хурааж авсан үрийг 2013 оны хавар талбайд эрлийзийн эх, эцгийг 2 мөрөөр мөр тус бүрт 25 ш, дунд нь эрлийз 14 комбинацийн үрийг тарьсан. Энэ ажлын үр дүнд эрлийз F2 удмын 6000 гаруй үрийг хураан авлаа. 2012 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Батсүх Буянчимэг Манай орны хүн амын хүнсний хангамжид гол байр эзэлдэг буудайн үйлдвэрлэлд орчин үеийн шинжлэх ухааны шилдэг ололт болох биотехнологи, молекулын маркерийн аргуудыг хэрэглэн ургацыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэсвэрт чанарыг сайжруулах судалгааны ажлын технологийг боловсруулав. 2013 Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Батсүх Буянчимэг Буудайн нутгийн 10 дээжээс судлагдсан 7 үзүүлэлтээс 5 үзүүлэлтээр (бүтээгдэхүүнт иш, түрүүний урт, үрийн тоо, үрийн жин, ургац) дунджаас давсан МК 287, МК 461 дугаарууд (ургамлын өндөр, бүтээгдэхүүнт иш, үрийн тоо, үрийн жин, ургац), 4 үзүүлэлтээр (ургалтын хугацаа, түрүүний урт, үрийн жин, ургац) эрт болцтой МК 314 дугаар, дунд оройн болцтой МК 4743 (ургамлын өндөр, бүтээгдэхүнт иш, үрийн жин, ургац), МК 302 дугаарууд (ургамлын өндөр, бүтээгдэхүүнт иш, үрийн жин, ургац) шалгарсаныг цаашид селекцийн эх материал болгон буудайн тариалалтад ашиглах боломжтой. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ажиглагдаж байгаа цаг уурын өөрчлөлт, ургамлын аж ахуйд түргэн солигдох болсон технологийн дэвшил нь үр тарианы селекцид агроценоз болон сортын потенциалыг нэмэгдүүлэх уламжлалт аргыг адаптацийн селекийн арга, орчин үеийн оношилгоо болон биотехнологи, генийн инженерчлэлийн аргуудтай зөв хослон тариалангийн бүс, тодорхой газар нутагт дасан зохицсон, биотик болон абиотик стрест тэсвэртэй, тогтвортой арвин ургац өгөх сорт гаргах, сортын стресс тэсвэрийг нэмэгдүүлэхээс гадна усалгаатай тариаланд зохицсон үр тарианы эрчимжсэн сорт гаргах чиглэлээр ажиллах, селекцийн янз бүрийн аргаар бий болгосон популяци дундаас ирээдүйн сортын эх үндэс болох элит ургамлыг зөв оновчтой сонгох, таримлын бүтэц, хэрэглээний чиглэл, агрофоныг харгалзан амуу тарианы төрөл, зүйл чиглэлээр нарийвчлан селекцийн ажлыг өргөжүүлэх, энэ зорилтуудыг хангах сортын программ, загварын үндэслэлийг боловсруулав. 2013 Дэлгэрэнгүй
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 B. Buyanchimeg Cyto – embryology study of Adonis mongolica Sim 2011 Дэлгэрэнгүй
2 B. Buyanchimeg Current situation and future trends of drug research and development from natural sources 2011 Дэлгэрэнгүй
3 Б. Буянчимэг Состояние репродуктивных органов у Adonis mongolica Sim на различных этапах генеративного развития 2012 Дэлгэрэнгүй
4 B. Buyanchimeg The current status of national plant genetic resources conservation in Mongolia 2012 Дэлгэрэнгүй
5 B. Buyanchimeg Second Interantional Symposium on Multi – disciplinary Research in Mongolia 2013 Дэлгэрэнгүй
6 Б. Буянчимэг Аграрная наука- сельскохозяйственному пройзводству монголий , сибирского региона , казахстана и болгарии. он 2013 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б. Буянчимэг, Ж. Ганболд, И. Отгонбаатар, В. Энхчимэг, Ж. Амарсайхан, Б. Халиун, У. Алтангэрэл Functional analysis of truncated hemoglobin in wheat (Triticum.aestivum L.), Dae Yeon KimГербицидэд эсвэртэй богино болцтой буудайн селекцийн эх материал гарган авах төслийн тайлан 2011 Дэлгэрэнгүй
2 Б. Буянчимэг, Ж. Ганболд, И. Отгонбаатар, В. Энхчимэг, Ж. Амарсайхан, Б. Халиун, У. Алтангэрэл Гербицидэд тэсвэртэй богино болцтой буудайн селекцийн эх материал гарган авах төслийн тайлан 2012 Дэлгэрэнгүй
3 Ц. Жамсран, Б. Буянчимэг Монгол алтанхундагын үржлийн биологи, эмбриологийн судалгаа”, “Эмбриологи, генетик, биотехнологи 2013 Дэлгэрэнгүй
4 Б. Одгэрэл, В. Энхчимэг, Seo. Yong Weon , Kim. Dae Yeon Давсанд тэсвэрийг кодлогч ген WRKY1 генийг ялгаж авах ба шилжүүлэн суулгах 2013 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Батсүх Буянчимэг Аграрная наука – сельскохозяйственному производству Монголии, Сибирского региона, Казакстана и Болгарии, 2013 Дэлгэрэнгүй
2 Батсүх Буянчимэг Karyotype studies on species of Allium in Mongolia 2013 Дэлгэрэнгүй
3 Батсүх Буянчимэг Хүнсний тогтвортой хангамж: Хүн амын хүнс тэжээл ба мал аж ахуй 2013 Дэлгэрэнгүй
4 Батсүх Буянчимэг Байгальд ээлтэй техник, технологийн үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл 2013 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 The 3rd Meeting of Asian Network of Research Resource Centers 2011 Дэлгэрэнгүй
2 The 4st Meeting of Asian Network of Research Resource Centers 2012 Дэлгэрэнгүй
3 Байгалийн зэрлэг Алтайн сонгино ба таримал сонгинын кариотипийн харьцуулсан судалгаа 2012 Дэлгэрэнгүй
4 Chromosome analysis of wheat /Triticum aestivum/ 2012 Дэлгэрэнгүй
5 Salt tolerant wheat varieties 2012 Дэлгэрэнгүй
6 Using possibility of Modern Selection methods, 2012 Дэлгэрэнгүй
7 Development of transgenic lettuce and Mongolian bentgrass to enhance tolerance to drought stresses via Agrobacterium-mediated transformation system 2012 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД