Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах босоо ган савны ашиглалтын судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4440
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : ЦУЦАЛТ, ХҮЧДЭЛ ХЭВ ГАЖИЛТ, СУУРИЙН СУУЛТ, ГАНГИЙН МЕХАНИК ШИНЖ ЧАНАР

Аннотаци

Манай улсад босоо ган савны ашиглалтын байдлын үнэлгээ хийх нэгдсэн аргачлал одоо хүртэл байхгүй байгаа ба савны ашиглалтын хугацааг тогтоох асуудал хангалтгүй байна. Иймээс газрын тосны бүтээгдэхүүн хадгалах босоо ган савны техникийн оношилгоо, үл эвдэх сорилтыг нэгдсэн системтэйгээр явуулж, савны ашиглалтын хугацааг тодорхойлох талаар аргачлал боловсруулан практикт нэвтрүүлэх нь тулгамдсан асуудал болж байгаа тул энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болж байна. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах босоо ган савны ашиглалтын хугацааг тодорхойлоход нөлөөлөх хүчин зүйлүүдийг тогтоох арга зүйг боловсруулах зорилго тавьж Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах босоо ган савны металл хийцийн механик шинж чанарын өөрчлөлтийг шинжилж, босоо савны суурийн хэв гажилтын хэмжээг туршилт болон тооцоогоор гаргаж, савны хана, ёроол, дээврийн хийцийн зузааны хэмжилтээр саванд үүсэх зэврэлтийн процессыг судлан, савны зэврэлтийн процесс дээр суурилсан хүчдэл, хэв гажилт, цуцалтын байдлыг төгсгөлөг элементийн аргаар тооцоолж ашиглалтын хугацаанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 30

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 146
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0